“Белград-2021” сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 67 кг-д ОУХМ, армийн дэлхийн аварга, Азийн аварга Б.Чинзориг өнөөдөр хүрэл медалийн төлөө 2017, 2019 оны дэлхийн аваргын хүрэл, 2017 оны Азийн аваргын мөнгөн медальт, Казахстаны А.Жусуповтой тулалдана. 30 нанай боксчноос 6 дүү хасаг залуу Тайванийн Лин Ю, Венесуэлийн К.Палацио, Польшийн Д.Дурказ нарыг тус бүр 5:0-ээр ялсан бол Б.Чинзориг Гватемалын К.Тобарыг 4:1, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Италийн В.Манжиакапре, Мексикийн А.Эрнандес нарыг тус бүр 5:0-ээр буулгаж авсан юм.
ОУХМ Б.Чинзориг өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана
1167