ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорлоо

917

2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны өдөр) амжилттай зохион байгуулагдлаа.

Сорил тэмцээнд жин тус бүртээ тэргүүлж ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхээ авсан тамирчдадаа баяр хүргэхийн сацуу амжилтын дээдийг хүсье.

Эрэгтэйчүүдийн
-54кг жинд: Ё.Пүрэвдаш /Кёнхи клуб/
-58кг жинд: ОУХМ Т.Энхжин /Олимп клуб, Спортын дунд сургууль/
-63кг жинд: ОУХМ Д.Чинзориг /Олимп клуб/
-68кг жинд: ОУХМ Э.Буяншагай /Олимп клуб/
-74кг жинд: Ц.Баянбат /Нэгэнбүл клуб/
-80кг жинд: А.Азбаяр /Харцага клуб/

Эмэгтэйчүүдийн
-49кг жинд: Б.Учрал /Олимп клуб, Спортын дунд сургууль/
-57кг жинд: Д.Бямбажаргал /Торнадо кик клуб/
-62кг жинд: Ж.Ичинхорлоо /Хархорин клуб/ДАШТ-д өрсөлдөх тамирчдын батламжийг Монголын Таеквондогийн холбооны Дэд Ерөнхийлөгч Э.Батмагнай, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Түмэнжаргал нар гардуулан өгч амжилтын дээдийг хүсэн ерөөлөө.

Энэ ташрамд сорил тэмцээнийг эрүүл, аюулгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн Э.Батмагнай дэд ерөнхийлөгч, заал танхимаар тусалсан таеквондогийн Нэгэнбүл клубын хамт олон, тэмцээнийг шударга шүүн дэнсэлсэн шүүгч нартаа, тамирчдаа бэлтгэн оролцуулсан дасгалжуулагч, багш нартаа талархал илэрхийлье.

Эх сурвалж: МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО