Г.Хэрлэнмөрөнгийн дөрөв дэх түрүү

12/06/2021 Нийтлэгч: 546

Зуун буудалт даамын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-5-ны өдрүүдэд Монголын үндэсний их сургууль дээр болж өндөрлөлөө. 14 дэх удаагаа зохиогдсон тус тэмцээнд 20 их, дээд сургуулийн эрэгтэй 28, эмэгтэй 24 даамчин өрсөлдсөн. Оролцогчдыг цол, зэргээр нь ангилбал Дэлхийн даамын холбооны мастер цолтой 2, Дэлхийн даамын холбооны дэд мастер 3, спортын мастер 8, дэд мастер 10, I зэрэгтэй 9, II зэрэгтэй 5, III зэрэгтэй 2 тамирчин байв.

Швейцарь системээр долоон тавил тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс спортын мастер М.Лувсандорж (ШУТИС), спортын мастер Ц.Хатансайхан (“Энэрэл” дээд сургууль) нар адилхан 12 оноотой гарч, коэффициент буюу нэмэлт үзүүлэлтийн зөрүүгээр М.Лувсандорж түрүүлсэн юм. Хүрэл медалийг спортын мастер Ц.Төмөрбаатар (ШУТИС) 11 оноогоор хүртэв.

Эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль) 12 оноогоор тэргүүлж, дөрөв дэх жилдээ дараалан аваргалсан бол спортын мастер Г.Дүүрэнбилэг (СЭЗИС) 11 оноогоор мөнгө, спортын мастер Б.Отгон-Эрдэнэ (“Ач” АУИС) 10 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.

Тэмцээний шагналт дөрөвдүгээр байранд Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Бат-Ирээдүй (ШУТИС), дэд мастер У.Номин-Эрдэнэ (ШУТИС) нар шалгарч, тусгай шагналыг Ховд аймгаас ирж оролцсон I зэргийн тамирчин Т.Тунгалагтамир (“Ховд” их сургууль), дэд мастер Б.Тунгалагтамир (“Ач” АУИС) нарт олголоо.    

Дашрамд сонирхуулахад Оюутны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2008 онд зохиогдож, спортын мастер Э.Энх-Эрдэнэ эрэгтэй ангилалд, спортын мастер Г.Амгалан эмэгэтэй ангилалд түрүүлж байжээ.

Тэмцээний дүн

Эрэгтэй

Эмэгтэй

Сүүлд нэмэгдсэн

Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн 2022 оны зургадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Орхон аймгийн төв Эрдэнэт хотноо… Дэлгэрэнгүй …

Даам сонирхогчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл           1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино…. Дэлгэрэнгүй …

“Сонирхогчдын лиг 5” тэмцээн боллоо

Зуун буудалт даам сонирхогчдын хүрээг тэлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэрэг цолыг ахиулахад чиглэсэн Сонирхогчдын лигийн тэмцээнийг Монголын даамын холбоо 2019… Дэлгэрэнгүй …

Ц.Хашчулуун, Б.Мишээл нар “Ховд опен 2022”-д түрүүлэв

Ховд аймгийн “Алтайн хүлэгч” даамын холбоонос зохион байгуулсан нээлттэй тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд зохиогдлоо. Жаргалант сумын БТСГ-т… Дэлгэрэнгүй …

Өсвөрийн даамчид лигийн тэмцээнтэй боллоо

Монголын даамын холбоо, “Хөлөгт тоглоом” клубээс хамтран зохион байгуулж буй өсвөрийн даамчдын “Амжилтын гараа” лигийн тэмцээн 2022 оны тавдугаар сарын… Дэлгэрэнгүй …