Спортын мастер Ц.Сандуузын нэрэмжит Зүтгүүрийн депогийн тэмцээний удирдамж

12/06/2021 Нийтлэгч: 473

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчлан хөгжүүлж, уламжлалт тэмцээнийг үргэлжлүүлэн зохион байгуулах, даамын спортын ууган мастеруудын нэг, 1969 оны улсын аварга, спортын мастер Л.Сандууз агсныг алдаршуулахад оршино.
  2. Тэмцээнийг Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб, Ц.Сандууз агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулна. 
  3. Монголын даамын холбооны “Тэмцээн уралдаан зохион байгуулах дүрэм”, Улсын онцгой комиссын халдвар хамгааллын журмыг баримтлан тэмцээнийг зохион байгуулна.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд “Монгени” сургуулийн шатар, даамын танхимд болно.
  2. Бүртгэлийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны 10:00-16:00 цагийн хооронд тэмцээн болох байранд хийнэ. Утсаар болон тэмцээн болох өглөө бүртгэл хийхгүй.
  3. Бүртгүүлсэн тамирчид 2021 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 9:30 цагт бэлэн байна.
  4. Тэмцээн зохион байгуулах заал танхимын багтаамж, халдвар хамгааллын журмын дагуу оролцогчийн тоог 120 хүнээс хэтрүүлэхгүй.
  5. Бүртгэлийн хураамж 30.000 төгрөг.

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба нас, хүйс, цол зэрэг харгалзахгүй холилдон тоглоно.
  2. Цагийн хяналт нэг талдаа 40 мин + бонус 5 сек байна.
  3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.
  4. Оноолт болон дүнг Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Нээлттэй ангилалд эхний 5, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 3, өсвөр, залуучуудын U-11, U-14, U-17 ангилалд охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1, Зүтгүүрийн депогийн 3 тамирчныг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
  2. Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно

Утас: 9990-6402, 8800-4087, 9616-5545

Сүүлд нэмэгдсэн

“Амжилтын гараа” лигийн тэмцээний удирдамж

11 хүртэлх насны өсвөрийн тамирчдад зориулсан “Амжилтын гараа” лигийн тэмцээний удирдамжтай танилцаарай. Бүртгүүлэх холбоос

Залуучуудын УАШТ-ий дүн

20 дахь удаагийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд… Дэлгэрэнгүй …

“Сонирхогчдын лиг – 5” тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл 1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, цар тахлын улмаас тасалдсан… Дэлгэрэнгүй …

Шигшээ тэмцээнд оролцох даамчид тодров

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 25, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн хагас шигшээ тэмцээн 2022 оны тавдугаар сарын 6-8-нд “Монгени”… Дэлгэрэнгүй …