Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд эхэллээ

652

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдаж байна. Тэмцээн таван өдрийн турш үргэлжилэх бөгөөд Монгол, Тайланд, Малайз, Тахита, Вьетнам зэрэг улсын тамирчид оролцож байна. Энэхүү тэмцээний тоглолтууд дэлхийн стандартад нийцсэн “UG Arena”- д болж байгаа юм. Өнөөдөр тэмцээний нээлтийн тоглолтыг Тахити болон Вьетнамын шигшээ багууд хийлээ. Харин түүний араас Тайландын эсрэг Малайзын шигшээ баг тоглолоо.

Нээлтийн тоглолтын ялагч Вьетнамын шигшээ баг

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн эхний тоглолтыг Вьетнам болон Тахити улсын багууд хийлээ. Тоглолтын эхний үеийг Тахита улсын шигшээ баг хүчтэй эхлүүлсэн бөгөөд тэргүүлэлийг авч байлаа. Гэсэн хэдий ч Вьетнамын шигшээ баг нэгдүгээр үеийн төгсгөл сайн хийж 17-12-оор тэргүүлж дуусгасан юм. Улмаар тоглолтын бусад үеүүдэд ч мөн Вьетнамын шигшээ баг илүү тоглосноор 84-41 харьцаатай хэсгийн эхний ялалтаа авлаа. Тоглолтын турш Вьетнамын шигшээ баг 51 хувьтай довтолж эсрэг багаа 26 хувьтай довтлуулсан нь тэдний хамгаалалт довтолгоо жигд байсанг илтгэж байна. Мөн самбар, хаалт, бөмбөг таслалт гэх мэт бусад гол үзүүлэлтээрч илүүрхэж чадсан. Ингэснээр Вьетнамын шигшээ гайхалтай ялалт авч тэмцээнээ эрчтэй эхлүүллээ. Тус тоглолтод Вьетнамын багаас Хуйн Фу Вин Нгуен 20 оноо 6 самбар авч багаа тэргүүлсэн бол Тахити улсын багаас Гленн Гарбутт 15 оноо, 4 самбар авч багаа тэргүүлжээ.

Тайландын шигшээ баг эхний ялалт авлаа

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн хоёр дахь тоглолт Тайланд болон Малайзын шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолтын эхнээс Тайландын шигшээ баг илүү байснаар 103-78 харьцаатай ялалт авлаа. Малайзын багийн хувьд 22 удаа бөмбөг алдалт хийсэн бөгөөд Тайланчууд тэдний бөмбөг алдалтаас 30 оноо авсан байна. Тус тоглолтод Тайландын шигшээ багаас Фредерик Ли Жонес Лиш 29 оноо, 5 дамжуулалт өгч байгаа тэргүүлсэн бол Малайзын багаас И Хоу Вон 19 оноо, 9 самбартайгаар тоглолтыг дуусгалаа. Залуу бүрэлдэхүүнтэй Малайзын шигшээ багийн хувьд маш том туршлага авсан бол маргааш 18:30-с манай шигшээ багтай дараагийн тоглолтоо хийнэ.

Эх сурвалж: Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо