Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд дууслаа

925

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдлаа. Өнөөдөр эхний тоглолтыг Малайз болон Малайз улсын багууд хийлээ. Харин түүний араас талбайн эзэн Монголын баг Тайланд улсын багийн эсрэг тоглолоо. Ингээд тоглолтуудын үр дүнг хүргэе.

Малайзын баг дараагийн шатанд шалгарлаа

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн ээлжит тоглолт Малайз болон Вьетнам улсын багуудын хооронд боллоо.Таити улсын баг тоглолтын эхний үед урам зоригтой, эрч хүчтэй тоглож 20-8-н харьцаатай тэргүүлсэн юм. Тоглолтын эхний үеийг 5-0 гэж Вьетнамын баг эхлүүлсэн ч түүнээс хойш Малайзын багийн тоглолт сэргэж 15 оноог авч эсрэг багтаа ердөө дөрвөн оноог өгснөөр 15-9 харьцаатай тоглолтын эхний үеийг тэргүүлж дуусгасан юм. Улмаар тоглолтын хоёр дугаар үед оноог улам холдуулж 19 онооны давуутай болсон. Харин тоглолтын дөрөвдүгээр үед Вьетнамын багийн тоглолт сэргэж 26 онооны зөрүүг 12 болгож ойртуулсан. Гэхдээ энэ нь хангалттай байж чадсангүй Малайзын баг тэргүүллээ хадгалж чадснаар 56-73 харьцаатай ялалт авлаа. Ингэснээр Малайзын баг Азийн аваргын урьдчилсан эхний шатнаас 3-р байраар дараагийн шатанд шалгарлаа. Тус тоглолтод Малайзын багаас И Хоу Вон 24 оноогоор багаа тэргүүлж тоглолтын шилдэг боллоо.

Тайландын баг хэсгээ тэргүүллээ

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн сүүлийн тоглолт Монгол болон Тайланд улсын багуудын хооронд боллоо. Хэсэгтээ хожигдолгүй хоёр багийн тулаан бүхний анхаарлын төвд байлаа. Маш өндөр хүлээлттэй байсан тус тоглолтод Монголын эхний үеээс хүчтэй байж тоглолтын эхний хагасыг долоон онооны илүү дуусгасан. Гэхдээ 2-р хагас бидний хүссэнээр болсонгүй. Тайландын багийн шидэлтүүд гайхалтай унаж байснаар тоглолтыг эргүүлж 109-105 харьцаатай Тайландын баг хожлоо. Тус тоглолтын баатар нь дөрөвдүгээр үед дараалсан гурван онооны шидэлтүүдийг амжилттай болгож багаа хожилд хөтөлсөн Фредерик Ли Жонес Лиш байлаа. Тэрээр тоглолтын турш 30 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч онцгой тоглолоо. Мөн Мозес Морган 26 оноо, Наком Жайсанук 23 оноо авсан байна. Харин манай багаас Б.Билгүүн 31 оноо, 9 самбараар багаа тэргүүлсэн бол Т.Санчир 23 оноо, А.Ананд 20 оноо авлаа. Ийнхүү Тайландын баг хэсгээ тэргүүлж дараагийн шатанд шалгарсан бол манай хэсгийн хоёр дугаар байраар дараагийн шатанд шалгарлаа.

Эх сурвалж: Монголын Сагсан бөмбөгийн Холбоо