Хараагүйчүүдийн хөлбөмбөгийн АНХНЫ ГРАССРҮҮТС тэмцээн боллоо

904

Монголын Хөлбөмбөгийн Холбоо 11-р сарыг улс даяар хөлбөмбөгийн сар болгон зарлаж, гишүүн холбооддоо нийтийн хөлбөмбөгийн буюу грассрүүтсийн тэмцээн, арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй.

Хөлбөмбөгийн спортын салшгүй нэгэн төрөл болох хараагүйчүүдийн хөлбөмбөгийг Монгол улсад хөгжүүлэхээр үйл ажиллагаагаа явуулж буй Монголын Хараагүйчүүдийн Хөлбөмбөгийн Холбоо тус сарын аяны хүрээнд анхны тэмцээнээ зохион байгууллаа.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны спорт зааланд болж аваргуудаа тодруулсныг дуулгахад таатай байна.

Тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Монголын Хөлбөмбөгийн Холбоо, МХБХ-ны шүүгч хамт олон, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Арвин Булаг Үйлс ТББ-ий эмч, эмнэлгийн ажилчиддаа гүн талархал илэрхийлье.