Го-гийн залуучуудын улсын аваргууд тодорлоо

287

“Заяа трэйвэл” ХХК-ийн нэрэмжит Залуучуудын улсын аварга шалгаруулах 🏆 го-гийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 26 хүртэлх насны 28 тамирчин макмахон системээр 5 өрөг тоглосноос:

🏆🥇1-р байр Х.Амарбаясгалан 1,000,000 төгрөг

🥈2-р байр Б.Этүгэн 500,000 төгрөг

🥉3-р байр Э.Гүен 300,000 төгрөг

Тусгай байр🏅 Б.Мишээл 100,000 төгрөг

Тусгай байр🏅 О.Эрдэмтөгс 100,000 төгрөг

Уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг тэмцээнийг Г.Шинэтуяа захиралтай “Заяа трэйвэл” ХХК-ийн хамт олон хоёр дахь жилдээ дараалан ивээн тэтгэжээ.