Урт буучдын тэмцээн өндөрлөлөө

281

Эрэгтэй урт бууны 50 метрийн 3 байрлалаас буудах дасгалд манай 3 тамирчин өрсөлдсөн. Манай багийн бүрэлдэхүүн ОУХМ Нянтайн Баяраа, Эрхэмбаярын Батбаяр, Цэдэвдоржийн Мөнх-Эрдэнэ нараас бүрдсэн. Мэргэн буучид босоо, суугаа, хэвтээ 3 байрлалаас, байрлал тус бүрд 20 сум буудаж өрсөлдсөнөөс ОУХМ Н.Баяраа 581 оноогоор 13-р байр, Б.Эрхэмбаяр 576 оноогоор 21-р байр, Ц.Мөнх-Эрдэнэ 557 оноогоор 44-р байр тус тус эзэллээ.

Энэ төрөлд гол өрсөлдөөн БНХАУ, Энэтхэгийн багийн хооронд өрнөж 2022 оны ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн баг энэ удаад илүүрхлээ. Энэтхэгийн багаас Свафил Кусале, энэ оны дэлхийн аварга Аишвари Томар нар тус бүр 591 оноо авч урьдчилсан буудлагыг хамтдаа тэргүүлж Азийн болон Азийн наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэтхэгийн баг ийнхүү энэ удаагийн наадмын урт бууны багийн 2 төрөлд 2 алтан медаль хүртлээ. БНХАУ-ын баг удаалж, БНСУ-ын баг хүрэл медаль зүүлээ.

Гэрэл зургийг: Д.Нямбилэг
Мэдээ: Ч.Баатарзориг