Сонирхогчдын боксын бүрхэг хувь заяа

1114

Олон улсын олимпын хорооны Удирдах зөвлөлийн хурлаар Лос Анжелест болох 2028 оны олимпын хөтөлбөрт багтах спортын төрлийг баталлаа.

Саяхан өндөрлөсөн Азийн наадмын хөтөлбөрт багтсан крикет, бэйсбол, софтбол, флаг америк хөлбөмбөг, лакросс болон сквош зэрэг таван төрлийг “Лос-Анжелес 2028” багтаахыг дэмжлээ.

Крикетийн төрлийг 1900 онд болсон Парисын олимпоос хойш хөтөлбөрт багтаагаагүй. Бэйсбол болон софтболын төрөл 2020 оны Токиогийн олимпын хөтөлбөрт багтсан ч “Парис 2024”-ын хөтөлбөрөөс хасагдсан билээ. Лакроссын төрөл 1904, 1908 онд олимпын хөтөлбөрт багтаж байв.

Харин флаг фүтбол буюу америк хөлбөмбөг, сквошийн төрөл өмнө нь хэд хэдэн удаа олимпын хөтөлбөрт багтах хүсэлт тавьсан ч бүтэлтэй болоогүй. Тэгвэл 2028 оноос анхны олимпын медальтнууд тодрох юм.

Брик бүжиг, каратэ, кикбокс, мотоспортын төрөл энэ удаагийн санал асуулгаас дэмжлэг авч чадсангүй.

Түүнчлэн орчин үеийн таван төрөлт, хүндийг өргөлт, саадтай уралдаан зэргийг сэргээхээр төлөвлөжээ.

Харин сонирхогчдын боксын хувь заяа бүрхэг хэвээр байна. Олон улсын боксын холбоо (IBA) -г олимпын хөтөлбөрөөс хассан, тус холбоог орлохоор байгуулагдсан Дэлхийн боксын холбоо одоогоор бүрэн дэмжлэг авч чадаагүй тул олимпын хөтөлбөрт оруулах эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр үлджээ.