Хар допинг ба цагаан туг

9870

“Ханжоу 2022” Азийн Наадмын гурван алтын нэг, сонирхогчдын боксын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Чинзоригоос допинг илэрсэн болохыг International Testing Agency (ITA) мэдээллээ.

Манай боксчноос энэ сарын 4-нд авсан шинжилгээгээр Метандиенон Метаболит гэдэг бодис илэрсэн болохыг дээрх сайтад дурджээ.

Манай тамирчин энэ шийдвэртэй санал нийлэхгүй бол Б сорьцоо шинжлүүлэх эрхтэй, бүр цаашлаад спортын арбитрын шүүхэд хандаж болохыг тодотгожээ.

Метандиенон Метаболит бодис нь 2005 оноос Олон улсын допингийн эсрэг төв (WADA) -ийн хориглосон бодист орсон бэлдмэл юм.

Азийн наадамд допинг илэрсэн тамирчид:

НэрУлсТөрөл
Жастин БраунлиФилиппинСагсан бөмбөг
Самл БзалЙорданСагсан бөмбөг
Халтхам Билал АлсаадлКатарДугуй
Буяндэлгэр ЭрдэнэзулМонголХүндийг өргөлт
Весам НассерСаудын АрабХөнгөн атлетик
Техан ТеленовТуркименистанКураш
Алексей ФомовскиУзбекистанДугуй
Ариана Теа Патриш ДормиторлоФилиппинДугуй
Юсеф Мохаммед АласириСаудын АрабХөнгөн атлетик
Халбар Мохаммад НууристаниАфганистанБокс
Допинг илэрсэн тамирчид: