Монголын шигшээ баг 190-д жагсаж байна

384

Олон улсын хөлбөмбөг (FIFA) -ийн холбоо өнөөдөр дэлхийн чансаагаа шинэчиллээ. Шинэ жагсаалтад Монголын эрэгтэй шигшээ баг 190-д жагсаж байна.

Өнгөрсөн жилээс хойш дэлхийн чансааны 183-аас буугаагүй эрэгтэй шигшээ баг Афганистаны шигшээд хоёр дараалан хожигдсоны дараагаар 889.16 оноогоор 190-д бичигдэж эхэллээ.

Харин манай шигшээг хожиж, ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авсан Афганистаны баг 4 байр ахиж, 1033.8 оноогоор 154-д бичигдэж байна.

Харин дэлхийн чансааг тэргүүлэгчдийн чансаанд өөрчлөлт гарсангүй. Энэ оны дөрөвдүгээр сараас хойш дэлхийн чансааг тэргүүлж буй Аргентин (1869.29) байраа хадгалж үлдсэн бол Франц (1853.11), Бразил (1812.20) ТОП 3-т жагсаж буй.

ДЭЛХИЙН ЧАНСААГ ХАРАХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ.