Н.Баяраа “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа

301

🔹Индонезийн нийслэл Жакарт хотод буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 5-18-нд болж байна.

🔹Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ.

🔹Өнөөдөр тэмцээний урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Н.Баяраа “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа.

🔹Тэрбээр Парисын олимпын эрх авчирсан Монгол Улсын найм дахь тамирчин, Монголын буудлага спортын гурхв дахь тамирчин болж байна. Өмнө нь буудлагаас урт бууны төрөлд О.Есүгэн, гар бууны төрөлд Э.Даваахүү нар олимпын эрхээ авсан юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо