МСБХ-ны бүх гишүүдийн 2024 оны ээлжит их хурал болно

271

МСБХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр Холбооны бүх гишүүдийн 2024 ээлжит хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 16:00 цагт UG Arena-гийн Ball room -д хийхээр болжээ.

Тус хурал нь МСБХ-ны дүрмийн дагуу жил бүр зохион байгуулагддаг ба 2023 оны хурал өнгөрөгч оны 5 дугаар сарын 26-ны өдөр болж байсан юм.

Хурлаар холбооны 2023-2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх юм.