МСБХ-ны Үндэсний Дээд лиг шинэ тоглогч элсүүлэх драфт

313

#Түүхэн Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд өнөөдөр тод нэг үйл явдал болсон нь МСБХ-ны Үндэсний Дээд лиг шинэ тоглогч элсүүлэх драфттай болж анхны буюу 2024 оны драфтаа хийсэн явдал байлаа.

Зохион байгуулагчид, багууд, дасгалжуулагчид, менежерүүд, тоглогчдод гээд бүх хүнд, бүх зүйл шинэ байлаа. #ИлүүсуралцнааБид

Драфтын үеэр багт оногдсон хугацаандаа багтаан шууд сонголтоо хийсэн нь ямар тоглогч авах бол гэдгийг хүлээх маш сонирхолтой байлаа.

#эргэлт Багууд ч бас нэлээн сандраад авсан байх. Саналын 2-3 хуудас эхэлж сонгосон нэрээ дарж, өөр нэр бичиж өгсөн хуудаснууд ирсэн. Үүний ард тухайн сонголтоос хасагдсан тоглогч, сонгогдсон тоглогчийн түүхүүд эргэж байна гэсэн үг. Энэ бол драфт юм байна.

#үнэцэн Дээд лигийн тоглогчид зөвхөн Драфтаар дамжин сонгогддог болсноор лигийн тоглогчийн нэр хүнд, цензур улам өсч байна. Үнэхээр сайн бэлтгэл хийж, шилдэг байгаа тоглогчид л лигт элсэнэ.

#Наймаа Драфтын эхний наймаа явагдаад амжлаа. Улаанбаатар Амазонс баг 2-р тойргийн эрхээ М Winx баг руу шилжүүлж, 2025 оны драфтын 1-р тойргийн 2 эрхтэй боллоо. Эрдэнэт Майнерс баг драфтаар сонгогдоогүй тоглогчтой шууд гэрээ байгуулж буйгаа зарласан сонирхолтой үйл явдлууд боллоо.

#Боломж Драфтаар сонгогдоогүй ч драфтад бүртгүүлсэн тоглогчид лигийн “Бүртгэлтэй” тоглогч статустай болж байгаа тул шууд Үндэсний дээд лигийн багуудтай гэрээ хийх, М Хөгжлийн лигт тоглох боломжууд нь нээгдсэн байгаа.

#draftХулгай Олонхи хүмүүсийн таамгаар MCBA-ийн MVP Н. Эрдэнэ дээгүүр сонгогдоно гэж үзэж байсан бол 2-р тойргоор IHC Apes баг авсан, драфтын #1-д ч яригдаж байсан Э. Энхтэмүүлэнг 1-р тойргийн #9-оор Бишрэлт Метал баг авсан зэргийг Драфтын хулгай гэдэг зүйл боллоо гэж үзэгчид дүгнэж байна.

#шинэүе Миний анзаарснаар энэ удаагийн драфтыг 2003 оны тоглогчид олноороо сонгогдож, өнгөлж байгаа харагдсан.

PS: Багууд сонголтоо бичихдээ гаргацтай сайн бичдэг хүнээр бичүүлмээр юм байна лээ шүү. 🙂

Драфтад сонгогдсон бүх тамирчиддаа баяр хүргэе!
Багууддаа 2024-25 оны улиралд нь амжилт хүсье!

Эх сурвалж: Самбуу Төгсжаргал /МСБХ-ны ерөнхий нарийн бичиг/