Энэ сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын эрх олгох Дэлхийн эрхийн тэмцээнд оролцохоор МЧБХ-ны “Парис-2024” олимпын наадмын Ерөнхий дасгалжуулагч Гавьяат тамирчин Б.Наранбаатараар удирдуулсан баг тамирчид өнөөдөр өглөө Станбулыг зорилоо.
Тэмцээнд
Эрэгтэй:
• 57 кг З.Занабазар
• 65 кг Т.Тулга
• 74 кг О.Сүлдхүү
• 97 кг Г.Ганхуяг
Эмэгтэй:
• 53 кг Б.Хулан
• 57 кг Б.Хонгорзул
• 76 кг Э.Даваанасан нар эрхийн төлөө өрсөлдөнө.
Мөн сонгомол бөхийн төрөлд дасгалжуулагч С.Мөнхсүхээр удирдуулан 60кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 97кг-д Б.Бадамдорж нар оролцоно.
Баг тамирчдадаа өндөр амжилт хүсье!