Их Мастер Д.Шаравдорж гавьяат дасгалжуулагч болов

56

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. 

Спортын салбараас

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • “Хан-Алтай” шатрын клубын дасгалжуулагч, олон улсын их мастер Дашзэгвийн Шаравдорж шагнуулав.

Манай улсаас шатрын их мастер цолыг хүртсэн хоёр дахь тамирчин бол Д.Шаравдорж юм.

Тэрбээр 1992 онд спортын мастер, 1995 онд дэлхийн шатрын холбооны мастер, 1999 онд олон улсын их мастер хэмээх шатарчин бүрийн мөрөөдлийн цолыг тус тус хүртжээ.