Хорватын баатар Даньел Субашичийн өмсгөлийг музейд тавина

1195

Хорватын шигшээ багийг шөвгийн 8 руу хөтөлсөн хаалгач Даньел Субашичийн Данийн эсрэг хийсэн тоглолтын үеэр өмссөн өмсгөлийг нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо хадгалахаар болжээ. Энэ тоглолтод хорват эр гурван торгуулийн цохилтыг амжилттай хааж, багаа аварсан юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны музей Швейцарийн Цюрих хотноо байрладаг. Д.Субашечийн хувьд гурван пеналти амжилттай хааснаар 2006 онд Португалын Рикардо Английн эсрэг гурван торгуулийн цохилт хаасан дээд амжилтыг давтсан билээ.

Энэ талаар Субашич “Миний өмсгөлийг тоглолтын дараагаар албаны хүмүүс ирээд авч явсан. Тэд музейд тавина гэж надад тайлбарласан. Үүнийг сонсоход таатай байлаа” гэж ярьжээ.

Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Златко Далич өнгөрсөн долоо хоногт багийн хамт торгуулийн цохилтын бэлтгэл хийсэн юм. Энэ үеэр хаалгач нь их өнгөтэй, долоон цохилт хаасан талаар сэтгүүлчдэд мэдээлсэн.

Сонирхуулахад, Даньел Субашич 10 гаруй жилийн өмнө хамт тоглож байсан Хрвое Чустичийн зурагтай богино цамыг өмсгөлийнхөө гадуур өмсөж тоглодог. Хорватын “Задар” клубт хамт тоглож байсан найз Х.Чустич нь нэгэн тоглолтын үеэр тархиндаа хүнд гэмтэл авч, талбай дээр харамсалтайгаар амиа алдсан билээ.

Сонирхуулахад, Хорватын шигшээ багийн хамгаалагч Ведран Корлука Европын хөлбөмбөгийн холбооны музейд бүртгэлтэй хөлбөмбөгчин. Тархиндаа гэмтэл авсны дараа В.Корлука Туркийн эсрэг хийсэн тоглолтод усны пологийн малгайтай тоглож байв.