“NBA 2k19”-ын ковер Яннис Антетокоунмпо

07/04/2018 Нийтлэгч: 282

“Милоуки Бакс”-ын лидер, Грекийн Яннис Антетокоунмпо “NBA 2k19” тоглоомны нүүр зургийг чимэх боллоо. Грек залуу тус тоглоомны энгийн хувилбарын тэргүүнд залрах аж.

Тус тоглоомыг үйлдвэрлэгч компаниас Яннисийн тухай бяцхан видео танилцуулга хийж, олон нийтэд тараажээ.

Яннисыг ковер болно гэж нэгэн твиттер хэрэглэгч анх өнгөрсөн зургадугаар сарын 24-нд жиргэсэн юм. Тэгвэл энэ мэдээлэл үнэн болохыг ийнхүү албан ёсоор батлав.

Яннис “NBA 2k19” тоглоомны ковер болж буй анхны легионер тоглогч. Энэ жил тус тоглоом анх худалдаанд гарсны 20 жилийн ой тохиож буй. 1999 онд худалдаанд гарсан анхны тоглоомны зурагт хуудаст Аллен Айверсон заларсан түүхтэй.

Тус тоглоомны ковер болсон тамирчид:

  • NBA 2k 1999 – Аллен Айверсон
  • NBA 2k1 2000 – Аллен Айверсон
  • NBA 2k2 2001 – Аллен Айверсон
  • NBA 2k3 2002 – Аллен Айверсон
  • ESPN NBA Basketball 2003 – Аллен Айверсон
  • ESPN NBA 2k5 2004 – Бен Уаллес
  • NBA 2k6 2005 – Шакил О’Нил
  • NBA 2k7 2006 – Шакил О’Нил
  • NBA 2k8 2007 – Крис Пол
  • NBA 2k9 2008 – Кевин Гарнетт
  • NBA 2k10 2009 – Коби Брайант
  • NBA 2k11 2010 – Майкл Жордан
  • NBA 2k12 2011 – “Шидэт” Жонсон, Ларри Бөрд, Майкл Жордан
  • NBA 2k13 2012 – Блэйк Гриффин, Кевин Дюрант, Деррик Рөүс
  • NBA 2k14 2013 – Лэброн Жэймс
  • NBA 2k15 2014 –  Кевин Дюрант
  • NBA 2k16 2015 – Стеф Карри (энэ хувилбарт 7 өөр ковер гаргасан бөгөөд 8 тамирчин багтжээ)
  • NBA 2k17 2016 – Пол Жорж
  • NBA 2k18 2017 – Кайри Өрвинг
  • NBA 2k19 2018 – Яннис Антетокоунмпо

20 жилийн ойд зориулж тусгай загварыг мөн худалдаанд гаргах юм. Тусгай загварыг Лэброн Жэймсийн зураг чимэх аж.

Энгийн нь ирэх есдүгээр сарын 11-нд худалдаанд гарах бол 20 жилийн ойд зориулсан тусгай хувилбар нь есдүгээр сарын 7-нд зарагдаж эхэлнэ.

Яннис тус тоглоомны ковер болж буй анхны легионер тоглогч болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд энэ тоглоомыг тоглох дуртай гэдгээ ярьжээ.

Сүүлд нэмэгдсэн

Канадын баг дөрөв дэх удаа аваргаар тодорлоо

АНУ-ын Техас мужид зохиогдсон U18 шайбтай хоккейн ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд канадчууд 5:3-аар ОХУ-ын багийг ялж алтан… Дэлгэрэнгүй …

Хааланд бизнест хөл тавилаа

Англид төрсөн ч хөлбөмбөгчний хувиар Норвеги, Австрийг дамжин Германд ирсэн цагаасаа хойш европт гялалзаж буй Эрлинг Хааландын зах зээлийн үнэлгээ… Дэлгэрэнгүй …

Зуны солилцоо наймааны цонх

Спортыг тэр дундаа хөлбөмбөгийг шимтэн үздэг хүмүүсийн дунд хамгийн эрэлт ихтэй, шуумаар тасардаггүй сэдэв бол яах аргагүй солилцоо наймааны цонх… Дэлгэрэнгүй …

Премьер Лиг цахим хүчирхийллийг арилгахын тулд засгийн газрыг хууль тогтоомж хэрэгжүүлэхийг уриалж байна

Хөлбөмбөгийн холбооноос цахим хүчирхийллийг таслан зогсоохын тулд сүлжээ компаниудыг илүү их зүйл хийхийг албадсан хууль тогтоомж нэвтрүүлэхийг Английн Засгийн газарт… Дэлгэрэнгүй …

АНУ-ын Флорида муж улсын комисс марихуаныг хориотой бодисын жагсаалтаас хасав

Тулааны ертөнцийн шилдгүүд болох ах дүү Диас, Т.Ж.Дилашав, Жон Жонс, Ронда Рөүзи, Шон О’Малли, Майк Перри, Мэт Ридле, Доналд Серрон… Дэлгэрэнгүй …