Б.Баттөрийн Бидэрт хул азарга түрүүллээ

2011
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын азарганы уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж, түрүү хүлгүүд тодорлоо.

Энэ жил 201 хурдан азарга бүртгүүлснээс 153 нь гарааны зурхай руу гарч, 23 километр зайд шандас шалгалаа.

Айргийн тавд хурдалсан хүлгүүд

1. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, сумын Алдарт уяач  Баянжаргалын Баттөрийн Бидэрт хул. Уралдаанч найман настай Атарбаярын Буянжаргал
2. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, МУ-ын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан. Уралдаанч есөн настай Батболдын Амартүвшин.
3. Төв аймгийн  Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор. Уралдаанч Галсандоржийн Түвшинбаяр 10 настай.
4. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд. Уралдаанч 10 настай Ууганбаатарын Цэрэнбаяр.
5. Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хүрэн. уралдаанч 14 настай Цэрэндоржийн Мягмардорж тус тус хурдаллаа.