Х.Гарьдмагнайн бор шүдлэн түрүүлэв

2014

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд барианд орлоо. Уралдаан 14:00 цагаас гарааны зурхай руу мордох байсан ч борооны улмаас  16:00 цаг хүрч хойшлов. Бүртгүүлсэн 308 үрээнээс шүдээр морь хасагдаагүй, үүлдэрлэг байдлаар 67 , сэрвээний өндрөөр 17, нийт 84 шүдлэн хасагдаж, 201 шүдлэн гараанд гарсан байна.

Эхний 10-т

1.    Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайн бор
2.    Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун
3.    Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач С.Гантөмөр хул
4.    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн хул
5.    Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр
6.    Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Г. Батбаатарын цолмон халтар
7.     Төв аймгийн Баянцагаан сумын А. Ууганбаярын хээр
8.    Шунхлай группын П. Батсайханы зээрд
9.    Хэнтий аймгийн Галшар сумын уяач А. Амарбатын хээр
10.    Өвөрхангай аймгийн Бат-Өлзий  сумын Б. Энх-Амгалангийн ягаан