Саудын Арабын тоглогч “FIFA eWorld Cup”-ын аварга боллоо

08/06/2018 Нийтлэгч: 219

Өнгөрсөн бямба гаригт “FIFA eWorld Cup” буюу гар тоглоомны ДАШТ Лондон хотод боллоо. Уг тэмцээний ялагчаар Саудын Арабын тоглогч Мосаад Алдоссари шалгарч, 250 мянган “ногоон”-ы эзэн болсон юм.

“Msdossary” нэрийн дор уг тэмцээнд оролцсон М.Алдоссари шигшээд Бельгийн Стефано “StefanoPinna” Пиннаг хоёр тоглолтын нийлбэр дүн 4:0-ээр буулган авч, дэлхийн аварга боллоо. Тоглогчид эхний удаад “PlayStation” дээр хүч үзсэн бол удаад нь “Xbox” дээр ур чадвараа шалгасан юм.

Энэ тэмцээнд оролцох урьдчилсан шатанд 20 гаруй сая хүн өрсөлдөж, тэднээс шалгарсан шилдэг 32 тоглогч Лондонд ур чадвараа сорьсон юм.


Хөлбөмбөгийн ДАШТ-ий дүрэмтэй тун төстэй. Оролцогчдоос допингийн шинжилгээ авч, мөн тэд өдөрт 10 гаруй цаг бэлтгэл хийж байсан аж. Хэсгийн шат, шөвгийн 16, шөвгийн найм, хагас шигшээ болон шигшээ гэсэн журмаар ялагч тодорсон.

Уг тэмцээн 2004 оноос хойш зохион байгуулагдаж буй ч 2016 онд шагналын сан эрс нэмэгдэж, олон улсын анхааралд өртсөн юм.

Тус тэмцээнийг “Sky Sports” суваг цахим хуудсаараа шууд дамжуулж, “02 Arena”-д 3500 гаруй үзэгч аваргын төлөөх тоглолтыг шууд сонирхсон аж.


М.Алдоссари 250 мянган ам.долларын урамшуулал хүртсэн бол бельги эр Пинна 50 мянган ам.долларын шагнал авчээ.

Сонирхуулахад, М.Алдоссари тус тэмцээнд түрүүлж буй анхны араб эр биш. Түүнээс өмнө 2015 онд Саудын Арабын Абдулазиз Алшехри түрүүлж байв.

М.Алдоссари мөнгөн урамшууллаас гадна энэ оны сүүлээр Лондонд болох Олон улсын хөлбөмбөгийн холбооны шилдгүүдийг шалгаруулах ёслолд оролцох эрхтэй болсон билээ.

Сүүлд нэмэгдсэн

Канадын баг дөрөв дэх удаа аваргаар тодорлоо

АНУ-ын Техас мужид зохиогдсон U18 шайбтай хоккейн ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд канадчууд 5:3-аар ОХУ-ын багийг ялж алтан… Дэлгэрэнгүй …

Хааланд бизнест хөл тавилаа

Англид төрсөн ч хөлбөмбөгчний хувиар Норвеги, Австрийг дамжин Германд ирсэн цагаасаа хойш европт гялалзаж буй Эрлинг Хааландын зах зээлийн үнэлгээ… Дэлгэрэнгүй …

Зуны солилцоо наймааны цонх

Спортыг тэр дундаа хөлбөмбөгийг шимтэн үздэг хүмүүсийн дунд хамгийн эрэлт ихтэй, шуумаар тасардаггүй сэдэв бол яах аргагүй солилцоо наймааны цонх… Дэлгэрэнгүй …

Премьер Лиг цахим хүчирхийллийг арилгахын тулд засгийн газрыг хууль тогтоомж хэрэгжүүлэхийг уриалж байна

Хөлбөмбөгийн холбооноос цахим хүчирхийллийг таслан зогсоохын тулд сүлжээ компаниудыг илүү их зүйл хийхийг албадсан хууль тогтоомж нэвтрүүлэхийг Английн Засгийн газарт… Дэлгэрэнгүй …

АНУ-ын Флорида муж улсын комисс марихуаныг хориотой бодисын жагсаалтаас хасав

Тулааны ертөнцийн шилдгүүд болох ах дүү Диас, Т.Ж.Дилашав, Жон Жонс, Ронда Рөүзи, Шон О’Малли, Майк Перри, Мэт Ридле, Доналд Серрон… Дэлгэрэнгүй …