Фото: Чөлөөтийн дэвжээ зодооны талбар болов

08/06/2018 Нийтлэгч: 561

Өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны ням гаригт Монголын чөлөөт бөхийн холбооноос “Будапешт 2018” ДАШТ-д зодоглох 20 бөхийг сонгохоор сорилго барилдаан зохион байгуулав. 20 бөхийн нэр тодорч, Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, П.Орхон тэргүүтэй дэлхийд цуутай бөхчүүд ДАШТ-д барилдах “тийзээ” авлаа.

Харамсалтай нь, тус тэмцээний эхлэл болон төгсгөлд нь үймээн болов. Эрэгтэйчүүдийн 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай, “Арслан” клубийн бөх Т.Тулга нарын барилдаан маргаантай өрнөсөн нь будилааны эхлэл болсон юм. Эхний барилдааны дараа шүүгчдийг буруу шийдвэр гаргасан гэж “Алдар” спорт хорооны багш дасгалжуулагчид ихэд бухимдсан. Улмаар үймээн болсон ч тэгсгээд намжсан. Б.Батмагнай хоёр дахь барилдаанд 1:1-ээр буюу сүүлд авсан онооныхоо ачаар ялж, хоёр бөх гурав дахь барилдаанд хүч сорихоор болов.

Гурав дахь барилдааны явцад онооны харьцаа 4:2 болж, Т.Тулга илүүрхэж байлаа. Б.Батмагнайгийн хоёр оноо авсан мэхийг дасгалжуулагчид нь дөрвөн оноо байх ёстой хэмээн үзэж, шүүгчидтэй маргасан ч амжилт олоогүй. Улмаар Т.Тулга давхар хамаад залгаж хөлийг нь авсан үед Б.Батмагнайг хориотой хамгаалалт хийсэн гэж шүүгчид үзэн, түүнийг нэг оноогоор торгож, тооны харьцаа 5:2 боллоо.

Харин энэ шийдвэрийг “Алдар”-ын дасгалжуулагчид эсэргүүцэв. Барилдааны төгсгөлд Б.Батмагнай хоёр оноо авсан ч 5:4-өөр Т.Тулга ялснаар анх удаа ДАШТ-д хүч сорих эрхтэй болов. Гэвч энэ шийдвэр багш нарт нь таалагдсангүй. Үзэгчдийн зарим нь ус, ундааны сав дэвжээ рүү нүүлгэж, бүр хоолны халуун сав шүүгчид рүү шидсэн нь “байгаа” оноогүй ч тэдний ашиглаж байсан лаптопыг эвдэлж дөнгөсөн юм. Шүүгч нар тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээс татгалзсан учир эцэст нь холбооныхон цагдаа дуудахаас өөр аргагүйд хүрчээ. Байдал намжиж, “Алдар”-ынхан ордонг орхиж явсны дараа 97 кг жингийн нэмэлт барилдаан явагдаж дууссан билээ.

 

Холбоотой мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020 – хоёр дахь өдөр

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” хоёр өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ 2020

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” эхний өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорлоо

2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны… Дэлгэрэнгүй …

Э.Содномпилжээ, М. Уранцэцэг нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн… Дэлгэрэнгүй …

Ц.Сүхбат, Б.Мөнхжин нар түрүүлэв

Улаанбаатар хотын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд “Монгени” цогцолбор… Дэлгэрэнгүй …