Артем Лобов, Зубайра Тухугов нар тулалдана

2364

UFC 229 зөвхөн Ирландын Конор МакГрегор, ОХУ-ын Хабиб Нурмагомедов нарын нарын тулаан биш. Энэ өдөр Оросын Артем Лобов, Зубайра Тухугов нар хоорондоо хүч үзэхээр тохирлоо.

Энэ хоёр тулаанч олны анхаарлыг татах шалтгаантай. Тэд UFC 223 тулааны үеэр Нью-Йоркийн Бруклин дэх зочид буудалд муудалцаж, улмаар Хабиб Нурмагомедов нэг багийн хамтрагч Зубайра Тухуговын толгой руу алгадсан үйл явдал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд болсон билээ.



Харин А.Лобов ирланд тулаанч К.МакГрегорын багийн хүн. Хабиб багийнх нь хүнийг дээрэлхсэн гэх шалтгаанаар Конор Бруклинд очиж, орос эрийн сууж явсан автобус руу халдлага үйлдсэн юм.

Сонирхуулахад, Зубайра Тугуховын хувьд  2016 оны есдүгээр сараас хойш допинг хэрэглэсэн гэх шалтгаанаар тулалдаагүй. Түүний хоёр эрхийг хоёр жилээр хассан юм. Өдгөө 27 настай орос тулаанч замналаа дахин эхлүүлэхэд бэлэн гэнэ.