Шархүүгийн Түмэнцэцэг анхны мөнгөн медалийг авлаа

1993

Эмэгтэй чөлөөт бөхийн хүнд жингийн барилдаан Азийн наадмын гурав дахь өдөр явагдлаа. Эмэгтэйчүүдийн 68 кг-д Шархүүгийн Түмэнцэцэг, 76 кг-д Очирбатын Насанбурмаа нар зодоглосон юм.

Азийн хошой мөнгөн медальт Ш.Түмэнцэцэг эхний тойрогт хийлж, дараа нь Энэтхэгийн бөх Какран Дивяг 11:1-ээр оноогоор цэвэр ялаад хагас шигшээд Тайванийн бөх Чен Венлинийг мөн 10:0-ээр буюу оноогоор цэвэр ялсан юм.

Ингээд аваргын төлөө Инчёны Азийн наадмын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн хошой аварга Зоу Фентэй учраа таарсан.

Харамсалтай нь барилдааны явцад манай тамирчны мөрний бэртэл сэдэрч, эмчийн тусламж авсан юм. Эмч түүнийг барилдаанаа зогсоох хүсэлтэй байгааг лавлахад манай бөх үргэлжлүүлэхээр болжээ. Гэхдээ үлдсэн хугацаанд алдсан оноогоо нөхөж чадалгүй, 4:1-ээр ялагдаж, мөнгөн медалийн эзэн боллоо.

Ш.Түмэнцэцэг ДАШТ-ий өмнөх сорилгод ялалт байгуулж, Унгарын Будапешт хотод болох тэмцээнд оролцох эрх авсан билээ.