Бат-Очирын Сэр-Од V байрт орлоо

2537

Өнөөдөрөөс Азийн наадмын хөнгөн атлетикийн төрлүүд эхэллээ. Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнээр салхийг хагалсан бөгөөд манай улсаас гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од уралдсан юм.

Энэ тэмцээнд 21 гүйгч гараанаас гарсан ч тав нь замаа дуусгаж чадаагүй.

Манай тамирчин бариан дээр Хойд Солонгосын гүйгч Бом Ри Каныг гүйцэж, 2:23:43 секундээр барианд орлоо. Тэрбээр ийнхүү Азийн наадамд V байр эзэлж байна.

 

Энэ төрөлд Японы гүйгч Хирото Иноүэ түрүүлж, Бахрейны гүйгч Эл Хассан Эл Аббасси мөнгөн медаль хүртэв. Тэрбээр дөрвөн жилийн өмнө 10 мянган метрийн төрөлд алтан медаль хүртэж байжээ. Өдгөө 34 настай гүйгч эр Мороккод төрсөн ч Бахрейний нэр дээр уралддаг болоод удаж буй. Хүрэл медалийг тэргүүлэгчээс 2 секунд хоцорсон БНХАУ-ын Дуо Бү Жие хүртсэн юм.

Манай гүйгчийн хувьд тэргүүлэгчээс 5:20 минут хоцорсон. Ирэх аравдугаар сард 37 нас хүрэх Б.Сэр-Од дөрвөн жилийн өмнө Инчёны Азийн наадамд мөн IV байр эзэлсэн удаатай. Тэрбээр дөрөв дэх удаагаа Азийн наадамд хурд сорив. Үүнээс гадна манай тамирчин энэ удаагийн марафон гүйлтийн төрөлд өрсөлдсөн хамгийн ахмад тамирчин нь байлаа.