М.Уранцэцэг, Г.Ганцэцэг нар хүрлийн төлөө барилдана

1676

Өнөөдөр Азийн наадмын жүдо бөхийн төрөл эхэллээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52 кг-д манай дөрвөн жүдоч хүч сорьсон юм.

Эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин гавьяат зодоглосон. Тэрбээр эхний тойрогт хийлээд дараа нь Макаогийн Чон Хоу Лиог ялсан боловч хэсгийн аваргын төлөө БНСУ-ын залуу жүдоч И Харимд ялагдаж, дагах барилдаанд орсон юм. Харамсалтай нь, дагах барилдаанд Тайванийн Юн Вэй Янд нэмэлт цагт торгуулиар хожигдоод тэмцээнээ өндөрлөв.

66 кг-д Б.Эрхэмбаяр эхлээд Тайландын Сурасак Пунтанамыг илүүрхээд Казахстаны Елдос Жумакановт ялагдлаа. Дагах барилдаанд Киргизийн Артур Тэд ялагдаад медальгүй хоцорсон юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д хагас шигшээд М.Уранцэцэг, БНСУ-ын Бок Ён Жёнтой, Казахстаны Г.Отгонцэцэг Японы Ами Кондотой учраа таарсан.

М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар өрсөлдөгчөө дийлэлгүй хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ. Урнаа гавьяат Узбекистаны Диёра Келдироватай, Г.Отгонцэцэг БНХАУ-ын Яао Шонтой медалийн төлөө хүч үзнэ.

52 кг-д залуу жүдоч Г.Ганцэцэг эхний тойрогт хийлээд Хонконгийн Шүк Ки Цүи, хэсгийн аваргын төлөө Туркменистаны Гулбадам Бабамуратоваг ялсан ч хагас шигшээд БНСУ-ын Пак Да Солд дийлдсэн аж. Одоо хүрлийн төлөө Тайландын Качакорн Варашихатай өрсөлдөх юм.