Новак Жоковичийн 14 дэх Их Дуулга

09/10/2018 Нийтлэгч: 1719

Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович түрүүлж, 14 дэх цомоо авлаа.

Ингэснээр серб эр Америкийн теннисчин Пит Сампрасын адил 14 цом хүртсэн амжилтаар бүх цаг үеийн гуравдугаарт бичигдэж байна. Одоо түүний урд 20 түрүүлсэн Рожер Федерер, 17 цомтой Рафаэль Надаль нар бий.

Өдгөө 31 настай Н.Жокович аваргын төлөө Аргентинийн Хуан Мартин дэл Потрог 6:3, 7:6, 6:3-аар илт илүүрхэж, сүүлийн хоёр Их Дуулгад дараалан түрүүлсэн юм.

Н.Жокович өнгөрсөн хоёрдугаар сард хагалгаанд орсон. Тэрбээр 2016 онд анх удаа “Ролан Гаррос”-т түрүүлснийхээ дараагийн хоёр жилийн турш Их Дуулга аваагүй. Эцэст нь Английн Их Дуулгад өнгөлж, энэ амжилтаа Америкийн тэмцээнд баталснаар албан ёсоор эргэн ирж байгаагаа зарлав. Сүүлийн долоон тэмцээнд 34 ялалт байгуулж, дөрвөн удаа бүдэрсэн үзүүлэлттэй.

Америкийн нээлттэй тэмцээний нийт шагналын сан 53 сая ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ойролцоогоор гурван сая “ногоон”-оор нэмэгдсэн тоо юм. Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчид 3.8 саяын шагнал авчээ. Эрэгтэй, эмэгтэй тамирчдын шагналын хэмжээ ижил байгаагаар энэ удаагийн Их Дуулга тэмцээн онцлог байлаа.

Н.Жоковичийн хувьд нийт 111 сая ам.долларыг тэмцээний шагналаас хожсон аж. Энэ үзүүлэлтээр тэр алдарт Рожер Федерерийн ард бичигдэж байна. Р.Федерер 116 сая “ногоон”-ы урамшуулал хүртсэн юм.

 

Холбоотой мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Триатлоны аваргуудыг Ард койноор шагнана

Тэсвэр хатуужлын спорт-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт болох юм. Тэмцээн элит, холимог багийн буухиа,… Дэлгэрэнгүй …

Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн 2022 оны зургадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Орхон аймгийн төв Эрдэнэт хотноо… Дэлгэрэнгүй …

Даам сонирхогчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл           1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино…. Дэлгэрэнгүй …

“Сонирхогчдын лиг 5” тэмцээн боллоо

Зуун буудалт даам сонирхогчдын хүрээг тэлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэрэг цолыг ахиулахад чиглэсэн Сонирхогчдын лигийн тэмцээнийг Монголын даамын холбоо 2019… Дэлгэрэнгүй …

Ц.Хашчулуун, Б.Мишээл нар “Ховд опен 2022”-д түрүүлэв

Ховд аймгийн “Алтайн хүлэгч” даамын холбоонос зохион байгуулсан нээлттэй тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд зохиогдлоо. Жаргалант сумын БТСГ-т… Дэлгэрэнгүй …