Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн ДАШТ өнөөдөр нээлтээ хийлээ. Эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 жингийн барилдаанаар тус тэмцээн эхэлсэн юм.
Эмэгтэйчүүдийн хөнгөн жинд Мөнхбатын Уранцэцэг, эрчүүдийн 60 кг-д Баяраагийн Амартүвшин нар зодоглосон хүч сорив. Энэ жил анх удаа том тэмцээнд зодоглож буй Б.Амартүвшин эхний тойрогт нутгийн бөх Орхан Сафаровтой учраа таарсан.
О.Сафаров бол ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай бөх. Түүнтэй манай залуу мастер анх удаа учраа таарч, иппон үнэлгээгээр ялагдлаа.