Б.Бат-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

2899

Словакийн Трнава хотод болсон Залуучуудын ДАШТ өчигдөр өндөрлөв. Эрэгтэйчүүдийн ангилалд манай улсаас залуу мастер Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ хэмээх 1999 онд төрсөн, Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Ирээдүйн одод” клубийн тамирчин залуу цор ганц хүрэл медалийг хүртлээ.

74 кг-д хүч сорьсон Б.Бат-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөөд, Казахстаны Айбар Жилкайдаровыг 10:0 оноогоор цэвэр ялсан. Улмаар дараагийн тойрогт Болгарын Жемал Рушен Алиг 6:2-оор буулган авсан. Хагас шигшээд энэ жингийн шинэ аварга АНУ-ын Мехи Кевин Льюст 12:1-ээр цэвэр ялагдсан юм. Ингээд хүрлийн төлөө Эстонийн Эрик Рэйнбокийг 12:1-ээр оноогоор илт давуу ялж, энэ жингээс залуучуудын дэлхийн медальтан болсон гурав дахь бөх боллоо.

Эрэгтэйчүүдийн ангилалд ОХУ-ын баг хүчтэй байлаа. Тэд нийт таван алтан медаль хүртэж, ирээдүй нь гэрэлтэй байгааг батлав. Тэмцээний сүүлийн өдөр Абашгадзи Магомедов, Сослан Хинчагов нар түрүүлсэн юм. ОХУ-ын баг эрэгтэй төрлөөс нийт таван алт, мөнгө, хүрэл гээд нийт долоон медаль хүртжээ.

Багийн дүн:

АЛТ – ОХУ (182 оноо)

МӨНГӨ – АНУ (115)

ХҮРЭЛ – Иран (98)

IV байр – Азербайжан (91)

V байр – Энэтхэг (84)


74 кг: 

АЛТ – Мехи Кевин Льюс (АНУ) v Абукабр Абакаров (Азербайжан), 5-1

ХҮРЭЛ – Дэвид Бетанов (ОХУ) v Сачин Рати (Энэтхэг), 11-1

ХҮРЭЛ – Б.Бат-Эрдэнэ (Монгол) v Эрик Рэйнбок (Эстони), 11-1

Б.Бат-Эрдэнэ энэ онд Залуучуудын Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Journeymen Cliff Keen” тэмцээнд түрүүлсэн билээ. 2015 оноос хойш өсвөрийн улсын хошой аварга, энэ онд залуучуудын УАШТ-ээс алтан медаль хүртсэн юм.