Буэнос Айрес 2018: Владимир Путин өсвөрийн шигшээ багтаа баяр хүргэв

1148

“Буэнос Айрес 2018” залуучуудын зуны III дахь олимпийн наадамд амжилттай оролцсон шигшээ багтаа ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин баяр хүргэжээ. Тус улсын шигшээ баг олимпийн наадмаас 59 медаль хүртсэн бөгөөд үүний 29 нь алт, 18 мөнгө, 12 нь хүрэл медаль байлаа.

Оросууд залуучуудын олимпод анх удаа медалийн чанараар болон тоогоор тэргүүлсэн бол жагсаалтын хоёрдугаарт БНХАУ-ын баг орсон юм. Тэд нийт 36 медаль (18 алт) хүртсэн бол “Токио 2020”-д бэлдээд завгүй буй Японы баг 39 медаль (15 алт) хүртсэн амжилтаар эхний гуравт бичигдсэн юм.

ОХУ-ын баг 59 медаль хүртсэн юм

Ерөнхийлөгч В.Путин залуусынхаа энэхүү амжилтаар бахархаж буй гэдгээ хэвлэлийн төлөөлөгчдөөрөө дамжуулан нийтэд мэдэгджээ. “Энэ амжилт нь олон улс дахь бидний нэр хүндийг өргөхөд чухал ач холбогдолтой” хэмээн Ерөнхийлөгч онцолсон байна.

Өмнөх Залуучуудын зуны олимпийг медалийн чанар болон тоогоор БНХАУ-ын баг тэргүүлсэн удаатай.