Жүдо: М.Келменди аварга эргэн ирлээ

1676

Абу Дабигийн Их Дуулга тэмцээн энэ сарын 27-29-нд болно. Олон улсын жүдогийн өдөр (10 дугаар сарын 28) болж буй давхар онцлогтой энэ жилийн дөрөв дэх Их Дуулга тэмцээн юм. Өмнө нь Парис, Дюсселдорф, Экатеринбург хотуудад Их Дуулга тэмцээн болсон билээ.  Энэ удаагийн тэмцээнд 62 орны 348 жүдоч цугларсан аж. Олимпийн аварга Чехийн Лукас Крпалеч, Аргентинийн Паула Парето, Косовогийн Малинда Келменди нар оролцохоор нэрээ өгсөн. Ялангуяа Косовогийн бахархал болоод буй М.Келменди аварга 2017 оноос хойш татамид анх удаа гарах юм.

Манай улсаас эмэгтэйчүүдийн ангилалд М.Уранцэцэг, эрчүүдээс Г.Одбаяр, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар оролцохоор болжээ.


ЭМЭГТЭЙ:

  • 48 кг:

Дэлхийн чансааны гуравдугаарт жагсаж буй Монголын Мөнхбатын Уранцэцэг бусад бөхчүүдээ тэргүүлжээ. Өнгөрсөн жил Ташкентийн Гран При тэмцээнээс хойш алтан медаль хүртээгүй түүний гол өрсөлдөгч нь ДАШТ-ий хүрэл медальт, Казахстаны Галбадрахын Отгонцэцэг, олимпийн аварга, хоёр долоо хоногийн өмнө болсон Канкуны Гран При тэмцээнд түрүүлсэн, Аргентинийн Паула Парето нар байх юм.

  • 52 кг:

Олимпийн аварга, Косовогийн бахархал болсон жүдоч Малинда Келменди бүтэн жил гаруй хугацаанд гэмтэлтэй байсны эцэст эргэн ирлээ. Тэр дэлхийн чансааны 29-д бичигдэж байгаа юм. Загребийн Гран Пригийн хүрэл медальт, АНУ-ын Анжелиа Делгадо жингийнхээ жүдочдыг чансаагаар тэргүүлж буй юм.

  • 57 кг:

Европын аварга, Косовогийн Нора Гякова энэ жинд бусдыгаа чансаагаар тэргүүлж байна. Дэлхийн чансааны №6, Германы Тереса Столл, Азийн наадмын хүрэл медальт, Тайванийн Лен Чин Лин, олимпийн хүрэл медальт, Португалын Телма Монтейра нар аваргын төлөө хүчтэй өрсөлдөх болов уу.

  • 63 кг:

Олимпийн аварга, Словенийн Тина Трстеняк , ДАШТ-ий хүрэл медальт, Нидерландын Жюл Франссен, дэлхийн чансааны №6-д буй Германы Мартина Традос нар өрсөлдөнө.

  • 70 кг:

Дэлхийн чансааны №4-т буй Шведийн Анна Бернхолм, Мароккогийн Ассмаа Нианг, Нидерландын Санне Ван Дик, олимпийн хүрэл медальт, Их Британийн Салли Конвэй, дэлхийн хошой медальтай Испанийн Мариа Бернабеу нарын шилдгүүд цугларчээ.

  • -78 кг:

Бакугийн ДАШТ-ий мөнгөн медальт, Нидерландын Гуус Стийнхуис түрүүлэх магадлалтай. Тэрбээр сүүлийн долоон тэмцээнээс дараалан медалийн тавцанд гараад байна. Дэлхийн чансааны гуравт буй Их Британийн Натале Поуэлл өнгөрсөн жил Абу Дабигийн тэмцээнд түрүүлсэн билээ. Тэр аваргаа хамгаалж чадах болов уу?

  • +78 кг:

Азербайжаны Ирина Киндзерская, олимпийн хүрэл медальт, Словенийн Анамари Веленшек, Парисын Их Дуулгын мөнгөн медальт БНХАУ-ын Вон Ян, Экатеринбургийн Их Дуулгын хүрэлтэй, Германы Каролин Вейсс нар олны анхаарлыг татаж байна.


ЭРЭГТЭЙ:

  • 60 кг:

Бакугийн ДАШТ-ий хүрэл медальт, Гүржийн Амиран Папинашвили эхний шатанд хийлсэн ч хоёрдугаар тойрогт Ираны Аболфазл Махмоуди, олимпийн аварга, ОХУ-ын Беслан Мудранов нарын ялсантай нь хоёрдугаар тойрогт учраа таарна. Мастерс тэмцээний мөнгөн медальт, Испанийн Франциско Гарригос, дэлхийн аварга, Казахстаны Елдос Сметов, Парисын Их Дуулгын мөнгөн медальт, Узбекистаны Шарафуддин Лутфиллаев нар бий.

  • 66 кг:

Тбилисийн Гран При тэмцээний хүрэлтэй, Гүржийн Маргвелашвили Важа, дэлхийн чансааны №4, ОХУ-ын Якуб Шамилов, Мастерс тэмцээний хүрэлтэй Израилийн Баруч Шмайлов нар медальд хүрэх боломжтой юм.

  • 73 кг:

Өнгөрсөн жилийн Абу Дабигийн тэмцээнд түрүүлсэн Монголын Ганбаатарын Одбаяр аваргаа хамгаалах зорилготой очжээ. Энэ жинд 43 жүдоч бүртгүүлсэн юм. Европын хошой хүрэлтэй, Канкуны Гран При тэмцээнд түрүүлээд буй Шведийн Томми Макиас, Парисын Их Дуулгын мөнгөн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили, Парисын Их Дуулгын аварга Косовогийн Акил Гякова нар энэ жинд өрсөлдөнө.

  • 81 кг:

Шинэхэн дэлхийн аварга, Ираны Саеид Моллаеи олны анхаарлын төвд байна. Тэрбээр хоёрдугаар тойрогт АНУ-ын Жак Хаттонтой учраа таарсан. Канкуны Гран Пригээс хүрэл медаль хүртсэн Нидерландын Франк де Вит, Европын АШТ-ий хүрэлтэй ОХУ-ын Аслан Лаппинагов, Токиогийн Их Дуулгын хүрэл медальт Монголын Нямсүрэнгийн Дагвасүрэн нар хүчтэй өрсөлдөөн өрнүүлэх болов уу.

  • 90 кг:

Екатеринбургийн Их Дуулгын аварга Сербийн Александар Куколь, Унгарын Криштиан Тот, Азийн Наадмын хүрэлтэй Тажикстаны Устопирьён Комроншох, дэлхийн аварга Сербийн Неманья Мадов, Европын аварга, ОХУ-ын Михаил Иголников нарын шилдгүүд иржээ.

  • -100 кг:

Дэлхийн чансааны №6-д буй Португалын Хорхе Фонсека, Канкуны Гран При тэмцээний мөнгөн медальт, Австрийн Лаурин Боелер, Риогийн олимпийн мөнгөн медальт, Азербайжаны Элмар Гасимов нар түрүүлэх бөхчүүдийн тоонд орж байна.

  • +100 кг:

Олимпийн аварга Лукас Крпалек ДАШТ-д медаль хүртэж чадаагүй ч Канкуны Гран Прид түрүүлсэн. Гэхдээ энэ тэмцээнд Канкуны Гран Пригийн хүрэлтэй, ОХУ-ын Тамерлан Башаев, Риогийн олимпийн хүрэлтэй, Израилийн Ор Сассон, Антальягийн Гран Пригийн аварга Инал Тасоев, Европын АШТ-ий хүрэлтэй, Нидерландын Хенк Грол нар бий. Монголоос Баттулгын Тэмүүлэн оролцох юм.

Тэмцээний цагийн хуваарь:

X сарын 27-нд бямба гаригт

Хэсгийн шат: 15:00 цагаас

Финал: 21:00 цагаас

X сарын 28-нд ням гаригт

Хэсгийн шат: 15:00 цагаас

Финал: 21:00 цагаас