UFC: Хабиб Нурмагомедов Африкт буяны ажил хийж байна

955

UFC холбооны аварга, ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов Нигери улсыг зорьжээ. Энэ талаар түүний менежер Али Абдел Азиз сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Хабиб Африкт буяны ажлаар очсон гэнэ. Тодруулбал, Нигери улсад ундны усны асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулах, шинээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх газар барихад хандив өгөхөөр болсон байна.

Түүний энэ үйлдэл олонд хүний сэтгэлийг татсан. Ялангуяа Нигери гаралтай америк тулаанч Камара Усман “Талархсан сэтгэлээ үгээр илэрхийлэх аргагүй юм. Жинхэнэ аваргын л хийх үйлдэл байна” гэж өөрийн цахим хуудсандаа бичсэн аж.

Х.Нурмагомедов хэр их хөрөнгө зарцуулсан нь тодорхойгүй байгаа ч цаашид ч буяны үйлсээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэнэ.