Бокс: Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий нээлт боллоо

1004

Энэтхэгийн Шинэ Дели хотод 2018 оны сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнд 62 орны 277 боксчин хүч сорьж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Гафур Рахимов, Энэтхэгийн боксын холбооны ерөнхийлөгч Ажай Синг нар үг хэлж, дэлхийн таван удаагийн аварга Энэтхэгийн боксчин асан Мэри Ком, Сомалиагийн Рамла Али нар тамирчны тангараг өргөжээ.

Эмэгтэй боксын ДАШТ энэ сарын 15-24 хүртэл үргэлжилнэ.

Энэтхэгийн боксын холбооны ерөнхийлөгч Ажай Синг

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

  • 48 кг: Oчирбатын Жаргалан
  • 51 кг: Лутсайханы Алтанцэцэг
  • 54 кг: Mягмардуламын Нандинцэцэг
  • 57 кг: Төмөрхуягын Болортуул
  • 60 кг: Moнхорын Намуун
  • 69 кг: Энхбаатарын Эрдэнэтуяа
  • 75 кг: Mөнхбатын Мягмаржаргал

Тэмцээний оноолт бас гарсан бөгөөд эмэгтэйчүүдийн 48 кг-д нийт 26 боксчин өрсөлдөнө. О.Жаргалан эхний тойрогт хийлсэн. Тэрбээр Испанийн Лаура Фуертес Фернандес, Румыний Стелута Дута нарын ялсантай нь дараагийн даваанд хүч сорих юм.

51 кг-д 43 боксчин бүртгүүлсэн юм. Л.Алтанцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар шатанд Бразилын Гразели Есүс де Соусатай нударга зөрүүлнэ.

54 кг-д М.Нандинцэцэг тулалдах бөгөөд энэ жинд 26 боксчин бий. Манай боксчин эхний тойрогт Унгарын Сабина Шуксыг ялвал дараагийн тойрогт Хорватын Зелана Питесатай тулалдах юм.

57 кг-д 41 боксчин хүч үзнэ. Т.Болортуул эхлээд Нидерландын Жемима Бетриантай, түүнийг ялвал Пуэрто Рикогийн Ашлейанн Лосада Моттатай өрсөлдөх аж.

60 кг-д 38 боксчин тулалдана. М.Намуун эхний тойрогт хийлж, Балбын Пунам Равалтай дараагийн шатанд учраа таарчээ.

69 кг-д Э.Эрдэнэтуяа Казахстаны Акерке Бахытжантай учраа таарсан юм. Энэ жинд 25 боксчин тулалдана.

75 кг-д М.Мягмаржаргал Аргентинийн Яасмин Марсотой учраа таарчээ. Түүнийг ялвал Нидерландын Мирелье Фонтинтэй оноолтоор таарах юм.


Өнөөдөр манай тамирчдаас Т.Болортуул Нидерландын Жемима Бетриантай тулалдана. Тэдний тулаан 18:00 цагаас хойш “Б” ринг дээр болох аж.