Шинэ дели 2018: Өнөөдөр манай гурван тулаанч рингэнд гарна

906

Энэтхэгийн Шинэ Дели хотод эмэгтэй сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр манай боксчин Т.Болортуул өрсөлдөгчдөө ялагдсан юм. Тэгвэл өнөөдөр гурван боксчин рингэнд гарна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 60 кг-д Монхорын Намуун эхний шатанд Балбын Пунам Равалтай, 69 кг-д Энхбаатарын Эрдэнэтуяа Казахстаны Акерке Бахытжантай, 54 кг-д Мягмардуламын Нандинцэцэг Унгарын Сабина Сючтэй тулалдах юм.


М.Нандинцэцэг

54 кг:

Мягмардуламын Нандинцэцэг. Эрдэнэт хотын “Хангарьд” клубийн тамирчин. Өдгөө 30 настай М.Нандинцэцэг 2008, 2012, 2014, 2016 оны ДАШТ-д оролцсон. “Инчён 2014” Азийн наадмын хүрэл медальт.

Түүний өрсөлдөгч Сабина Сючийн хувьд 2011 оноос хойш боксооор хичээллэх болсон, өнөөдөр 26 нас хүрч буй боксчин аж. 2014, 2016 оны ДАШТ-д оролцсон туршлагатай. Бокс тоглохоосоо өмнө сагсан бөмбөгөөр хичээллэж байсан юм.


М.Намуун

60 кг:

Монхорын Намуун. Өдгөө 19 настай, манай улсын авьяаслаг тулаанчдын нэг. Өсвөрийн болон Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай. 2012 оноос сонирхогчдын боксоор хичээллэх болсон.

Түүний өрсөлдөгч Балбын Пунам Равалын хувьд 1996 онд төрсөн. Энэ жилийн Азийн наадамд оролцсон туршлагатай.


69 кг:

Энхбаатарын Эрдэнэтуяа. 1996 онд төрсөн. Дорнод аймгийн Дорнод Талын Бүргэд клубийн тамирчин. Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс хүрэл, Улаанбаатын цомоос хүрэл медаль хүртсэн. Анх удаа ДАШТ-д оролцож буй.

Түүний өрсөлдөгч Экерке Бахытжан 1993 онд төрсөн юм.