Чөлөөт: Монгол залуус нохой чарганы аялалд өрсөлдөх хүсэлтэй

1653

Хойд тулд жил бүр зохион байгуулагддаг “Fjallraven Polar 2019” нохой чаргаар аялах эрхийн төлөө цахим санал асуулга энэ сарын 15-наас албан ёсоор эхэлсэн юм. Энэ жил оролцогчдыг 10 бүст хуваасан бөгөөд үүний гурваас нь монголчууд оролцох хүсэлт өгчээ.

Тодруулбал, Хойд Америк тивээс “Номадик хайкинг” клубийн Д.Түвшинбаяр, Шведээс Э.Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхцгаая” клубын уулын болон хэт холын зайн гүйгч, алхагч, аялагч, авирагч З. Лхагважаргал нар өрсөлдөж байгаа юм.

Санал асуулга дуусахад 23 хоног үлдсэн тул та одоо ч саналаа өгөх боломжтой. Манай улсаас өмнө нь 2015 онд “Цэнхэр үст” Э.Цэрэн, 2016 онд АНУ-ын бүсээс Б.Загдаа, 2017 онд н.Бааска, 2018 онд С.Номин нар оролцож байсан юм.


Нийт 330 км зам туулна

Энэхүү аялалд оролцогчид 330 км зам туулна. Тэд Норвеги болон Шведийн нутгаар нохой чаргаар аялах юм. Аялалд Алескийн болон Сиберийн хашир туршлагатай хаски нохойг ашигладаг аж.


Д.Түвшинбаяр



Тэрбээр Калифорниа мужийн Питсбург хотод амьдардаг. Дөрвөн хүүхдийн аав юм. Түүнд саналаа өгөхийг хүсвэл энд дарна уу.


Э.Энхсаруул



Шведээс оролцож буй аж. Түүнд саналаа өгөхийг хүсвэл энд дарна уу


З.Лхагважаргал

Монголоос оролцож буй “Хамтдаа алхцгаая” клубын уулын болон хэт холын зайн гүйгч, алхагч, аялагч, авирагч З. Лхагважаргал. Түүнд саналаа өгөхийг хүсвэл энд дарна уу