Шинэ дели 2018: М.Нандинцэцэг хүрэл медаль хүртлээ

1667

Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий хагас шигшээ тэмцээн өнөөдөр боллоо. Эмэгтэйчүүдийн 54 кг-д Мягмардуламын Нандинцэцэг Болгарын боксчин Стойтка Петроватай хийсэн юм.

Харамсалтай нь, манай боксчин 5:0-ээр ялагдаж, ДАШТ-ээс анхны хүрэл медалийн эзэн боллоо. Дэвжээний таван шүүгчээс Марокко улсын МакФоуни Абделлатиф 28:29-өөр ялагдсан гэж үзсэн бол бусад дөрвөн шүүгч бүгд 27:30 гэсэн дүн тавьжээ.

Ийнхүү хагас шигшээгээс финалд шалгарсан 10 боксчин тодров. Тайвань болон БНХАУ-аас тус бүр хоёр боксчин аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан бөгөөд найман орны боксчин финалд шалгарчээ.

Энэтхэгийн шилдэг боксчин Мэри Ком ДАШТ-д долоо дахь медалиа хүртэх нь тодорхой болсон бол өнөөдөр зургаа дахиа финалдаж байна. Эмэгтэйчүүдийн хөнгөн жинд тулалддаг М.Ком өмнө нь ДАШТ-ээс таван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар Ирландын боксчин Катье Тэйлортой хамт тэргүүнд бичигддэг. Харин одоо зургаа дахь удаагаа финалдсан нь Кубын нэрт боксчин Феликс Савоны тогтоосон дээд амжилттай тэнцэв. Одоо 51 настай куба эр олимпийн гурван алт, ДАШТ-ий зургаан алт, нэг мөнгөн медаль хүртсэн үзүүлэлтээр бүх цаг үеийг тэргүүлдэг юм.

Энэтхэгийн эмэгтэй боксын домог Мэри Ком

  1. 48 кг: Вада Мадока (Япон) 0 – 5 Анна Охато (Украин)
  2. 48 кг: Хян Ми Ким (Хойд Солонгос) 0 – 5 Мэри Ком (Энэтхэг)
  3. 54 кг: Стойка Петрова (Болгар) 5 – 0 Мягмардуламын Нандинцэцэг (Монгол)
  4. 54 кг: Кристи Харрис  (Австрали) 0 – 5 Юү Тин Лин (Тайвань)
  5. 60 кг: Судапорн Сийсондее (Тайланд) 4 – 1 Ён Жи О (БНСУ)
  6. 60 кг: Анн Харрингтон (Ирланд) 5 – 0 Карина Ибрагимова (Казахстан)
  7. 69 кг: Ньен Чин Чен (Тайвань) 4 – 0 Ловлина Боргохайн (Энэтхэг)
  8. 69 кг: Надин Апец (Герман) 1 – 4 Хон Гү (БНХАУ)
  9. 81 кг: Виктория Кебикава (Беларус) 1 – 4 Жессика Синистерра (Колумб)
  10. 81 кг: Элиф Гүнери (Турк) 1 – 4 Ли На Вон (БНХАУ)