Жүдо: Осака их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ

2130

“Осака – 2018” бол энэ оны тав дахь, бас сүүлийн Их Дуулга юм. Энэ сарын 23-25-нд буюу энэ амралтын өдрүүдэд Осака хотын Марүзен Интек спортын ордонд зохион байгуулагдана.

Парис, Дюсселдорф, Екатеринбург болон Абу Дабигийн Их Дуулга тэмцээний дараа энэ оны хамгийн сүүлийнх болох Осакагийн тэмцээн хөшгөө нээхэд бэлэн боллоо.

Жүдог үүсгэн байгуулагч Наран улсад болж буй тул жин тус бүрт дөрөв, нийт 14 жингийн 56 япон жүдочид энэ удаагийн тэмцээнийг чимнэ. Олимпийн аварга Машү Байкер, Шохей Оно зэрэг дэлхийн аварга долоон жүдоч Японы багт багтсан юм.

Урьдчилсан бүрэлдэхүүнээс бага зэрэг өөрчлөгдөж, энэ удаагийн тэмцээнд 71 орны 421 жүдоч буюу эрэгтэй 262, эмэгтэй 159 хүн хүч сорихоор болсон юм. Японы араас БНСУ эрэгтэй 14, эмэгтэй 13, нийт 27, Герман эрэгтэй 11, эмэгтэй 9, нийт 20 жүдоч илгээж байгаа аж.

Манай улсын хувьд эрэгтэй 10, эмэгтэй гурван жүдочтойгоор энэ удаагийн тэмцээнд өрсөлдөнө.

Олимпийн аварга, дэлхийн хошой алттай Шохей Оно энэ удаагийн тэмцээнд оролцоно.

Хуваарь:

 11 сарын 23

  • Тэмцээний эхний өдөр: Эмэгтэй 48 кг, 52 кг болон эрэгтэй 60, 66 кг
  • 10:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 4 татами дээр барилдаан явагдах аж.
  • 16:30 цаг: Медалийн барилдаан (1 татами)
  • 18:30 – 19:00 цаг: Албан бус жин үзнэ
  • 20:00 – 20:30 цаг: Эмэгтэй 57 кг, 63 кг, 70 кг болон эрэгтэй 73, 81 кг жин үзнэ

11 сарын 24

  • Тэмцээний хоёр дахь өдөр: Эмэгтэй 57 кг, 63 кг, 70 кг болон эрэгтэй 73 кг, 81 кг
  • 10:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 4 татами дээр барилдаан явагдах аж.
  • 16:30 цаг: Медалийн барилдаан (1 татами)
  • 18:30 – 19:00 цаг: Албан бус жин үзнэ
  • 20:00 – 20:30 цаг: Эмэгтэй -78 кг, +78 кг болон эрэгтэй 90 кг, -100 кг, +100 кг жин үзнэ

11 сарын 25

  • Тэмцээний гурав дахь өдөр: Эмэгтэй -78 кг, +78 кг болон эрэгтэй 90 кг, -100 кг, +100 кг
  • 10:00 Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 4 татами дээр барилдаан явагдах аж.
  • 16:30 цаг: Медалийн барилдаан (1 татами)

Бүх Японы жүдо бөхийн холбооны тэргүүн, IJF-ийн хөгжил хариуцсан захирал Ясүхиро Ямашита 2019 оны Токиогийн ДАШТ-ий лого буюу таних тэмдгийг танилцууллаа. “Токиод насанд хүрэгчдийн ДАШТ болж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм” гэж жүдогийн Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн эрхэм Я.Ямашита ярьсан юм. Энэ удаагийн бэлгэдлийн таних тэмдгийг ЖҮДО гэсэн бичиг дээр хар бүс зүүсэн байдлаар урласан аж. Сонирхуулахад, 2019 оны ДАШТ-ийг Токиогийн Ниппон Бүдокан ордонд зохион байгуулна. Энэ ордонд 1964 оны Токиогийн олимпийн жүдогийн барилдаан явагдаж байсан түүхтэй.

2019 оны Токиогийн ДАШТ-ий лого бэлэн болжээ

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Магсарын Тогтохбаяр, Баяраагийн Амартүвшин
  • 66 кг: Ганболдын Хэрлэн, Ёндонпэрэнлэйгийн Басхүү
  • 73 кг: Ганбаатарын Одбаяр
  • 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
  • -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар, Одбаатарын Хангал
  • +100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр, Найдангийн Түвшинбаяр

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: Мөнхбатын Уранцэцэг
  • 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам
  • 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа