Жүдо: Мастерс тэмцээний талаарх бүх мэдээлэл

1688

Энэ сарын 15-16-нд БНХАУ-ын Гуанжоу хотод IJF-ийн цувралын чансааны 16-д багтсан шилдэг жүдочид өрсөлдөх Мастерс тэмцээн болно. Зөвхөн урилгаар оролцох тус тэмцээнд энэ жил 52 орны эрэгтэй 119, эмэгтэй 117, нийт 236 жүдоч хүч сорих юм. Зохион байгуулагч БНХАУ-ын баг эрэгтэй, эмэгтэй бүх жинд буюу 14 тамирчинтай оролцох бол Япон (эрэгтэй 6, эмэгтэй 13), ОХУ (эрэгтэй 16, эмэгтэй 3) тус бүр 19, Монгол (эрэгтэй 10, эмэгтэй 3) 13, Бразил (эрэгтэй 7, эмэгтэй 5) 12, Франц (эрэгтэй 2, эмэгтэй 9), Израиль (эрэгтэй 5, эмэгтэй 6) тус бүр 11, Нидерланд (эрэгтэй 5, эмэгтэй 5) 10 бөх зодоглох болжээ. 


МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Дашдаваагийн Амартүвшин (ДЧ: 6, 3889 оноо), Ганбатын Болдбаатар (ДЧ: 11, 2804 оноо)
  • 66 кг: Ганболдын Хэрлэн (ДЧ: 8, 3530), Довдонгийн Алтансүх (ДЧ: 17, 2275)
  • 73 кг: Ганбаатарын Одбаяр (ДЧ: 5, 4445), Цэнд-Очирын Цогтбаатар (ДЧ: 12, 2817)
  • 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар (ДЧ: 11, 3103), Нямсүрэнгийн Дагвасүрэн (ДЧ: 17, 2327)
  • -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар (ДЧ: 17, 2500)
  • +100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр (ДЧ: 3, 3928)

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: Мөнхбатын Уранцэцэг (ДЧ: 2, 6520 оноо)
  • 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа (ДЧ: 2, 6226)
  • 63 кг: Балдоржийн Мөнгөнчимэг (ДЧ: 11, 3109)

Тайлбар: ДЧ – Дэлхийн чансаа

Жич: Эрэгтэйчүүдийн 90 кг-д Гантулгын Алтанбагана (ДЧ: 11, 3304) оролцох болзлоо биелүүлсэн ч гэмтлийн улмаас бэлтгэл тааруу байгаа тул өнжих шийдвэр гаргажээ. Гэхдээ манай жүдоч бэлтгэлдээ эргэж орсон гэнэ.




Европын хамгийн хөгшин жүдогийн клубийн талаарх баримтат кино


ХУВААРЬ:

12 сарын 14 

  • 14:00 цаг: Сугалаа
  • 19:30 – 20:00 цаг: Албан бус жин үзнэ
  • 20:00 – 20:30 цаг: Эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг болон эрэгтэй 60, 66, 73 кг жин үзнэ

12 сарын 15

  • Тэмцээний эхний өдөр: Эмэгтэй 48 кг, 52, 57, 63 кг болон эрэгтэй 60, 66, 73 кг
  • 10:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 3 татами дээр барилдаан явагдах аж.
  • Цаг тодорхойгүй: Нээлтийн ажиллагаа
  • 17:00: Медалийн барилдаан (2 татами)
  • 19:30 – 20:00 цаг: Албан бус жин үзнэ
  • 20:00 – 20:30 цаг: Эмэгтэй -70, -78, +78 кг болон эрэгтэй 81, 90, -100, +100 кг жин үзнэ

12 сарын 16

  • Тэмцээний хоёр дахь өдөр: Эмэгтэй -70, -78, +78 кг болон эрэгтэй 81, 90, -100, +100 кг
  • 10:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 3 татами дээр барилдаан явагдах аж.
  • 17:00 цаг: Медалийн барилдаан (2 татами)

ТЭМЦЭЭН БОЛОХ ГАЗАР

  • Гуанжоу Гимнастикийн ордон (Guangzhou Gymnasium)
  • Хаяг: 783 Baiyun Avenue Baiyun, Guangzhou, P.R China (Олон улсын хаягаар)
  • Суудлын тоо: 6063

ШАГНАЛЫН САН:

  • Нэгдүгээр байр – Алтан медаль, 9000 ам.доллар (Жүдоч 7200 ам.доллар + дасгалжуулагч 1800 ам.доллар)
  • Хоёрдугаар байр – Мөнгөн медаль, 6000 ам.доллар (Жүдоч 4800 ам.доллар + дасгалжуулагч 1200 ам.доллар)
  • Гуравдугаар байр (х2) – Хүрэл медаль, 3000 ам.доллар (Жүдоч 2400 ам.доллар + дасгалжуулагч 600 ам.доллар)