Дуулиан: Хятадын цагдаа нар 87.5 сая ам.долларын үнэ хүрэх хуурамч барааг устгалд оруулав

961

БНХАУ-ын цагдаагийнхан хуурамч спорт барааны хувцас, гутлыг устгалд оруулжээ. Хятадын Аньхуй мужид 500 мянган хос пүүз, гутлыг устгасан бөгөөд эдгээрийн зарагдах үнэ нийт 87.5 сая ам.доллар хүрч байсан аж.

china.org.cn цахим хуудсанд бичсэнээр 2015 оны арванхоёрдугаар сараас анх хуурамч бараа үйлдвэрлэдэг тухай гомдол цагдаагийнханд ирсэн. Энэ мэдээллийн дагуу шалгахад “Converse” брэндийн барааг дуурайлгаж хийдэг хэсэг бүлэг хүмүүсийг илрүүлж байв. Улмаар тэднээс байцаалт авснаар ганцхан “Converse” төдийгүй сүлжээ дэлгүүртэй болохыг олж тогтоосон аж. Ингээд уг сүлжээ бизнесийн гол хэрэгтэн болох дөрвөн хүнийг саатуулж, дэлгүүрийг нь нурааж, 500 мянган хуурамч гутлыг нь устгалд оруулж байгаа гэнэ.

Хятад улсад үүнтэй төстэй хэрэг нэг бус удаа гарч байв. Тодруулбал, энэ сарын эхээр ойролцоогоор 2 сая ам.доллар хүрэх “Nike” брэндийн хуурамч спорт хувцас, гутлыг АНУ-ын хил дээрээс илрүүлж, устгалд оруулсан билээ.