Хоёр Солонгос гурван төрөлд нэгдэнэ

1503

Өмнөд болон Хойд Солонгос улс 2020 оны зуны олимпийн гурван төрөлд нэгдэж оролцохоор боллоо.

БНСУ-ын спортын сайд До Жён Воны мэдээлснээр хоёр солонгос “Токио 2020” олимпийн гурван төрөлд хамтрах боллоо. Одоогийн байдлаар эмэгтэй сагсан бөмбөг, каноэ болон сэлүүрт завины төрөлд хамтрах төлөвлөгөөтэй аж.

Гэхдээ энэ тоо цаашид нэмэгдэх магадлал бий гэдгийг тэр онцолсон. Тодруулбал, ширээний теннис, жүдогийн багийн төрөлд хамтрах бололтой.

Одоогоор хоёр солонгосын баг хамт олимпод оролцох нь тодорхойгүй байгаа ч Олон улсын олимпийн хорооноос дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа До Жён Вон ярьжээ.

Ямартай ч хоёр улс 2032 оны олимпийн сунгаанд хамт өрсөлдөхөөр төлөвлөж байгаа билээ.

Одоогийн байдлаар хоёр улсын хэлэлцээр амжилттай явж байгаа. Токиогийн олимпийн нээлтийн ёслолд хамтдаа оролцохоор гэрээнд гарын үсэг зурсан билээ.