Бокс: Загвар өмсөгчөөс тулаанч болсон бүсгүй

946

Загвар өмсөгчөөс тулааны ертөнц руу “урвасан” Аврил Мате хэмээх бүсгүй ирэх гуравдугаар сарын 2-нд том тулаан хийхээр болжээ.

Австралид төрсөн Аврил Мате мэргэжлийн боксын ертөнцөд гурван тулаан хийсэн. Эхний хоёр өрсөлдөгчөө нэгдүгээр үед буулгаж авсан Аврил гурав дахь тулаанаа өнгөрсөн оны аравдугаар сард Саманта Салазартай хийж, тэнцсэн билээ.

Хэдийгээр гурав дахь тулаандаа ялж чадаагүй ч өдгөө 31 настай Аврил ирэх гуравдугаар сарын 2-нд дахин тулаан хийхээр болсноо зарлав. Гэхдээ хэнтэй тулалдахаа одоогоор зарласангүй.

Сонирхуулахад, Аврил 2012 оноос хойш боксоор хичээллэх болсон юм. Дараа жилээс нь сонирхогчдын боксоор эхний тулаанаа хийж, таван жил гаруйн хугацаанд 20 гаруй тулаан хийжээ. Харин 2017 оноос мэргэжлийн бокст тулалдах болж, өнгөрсөн аравдугаар сард Саманта Салазартай ABF холбооны аваргын бүсийн төлөө өрсөлдсөн ч тулаан тэнцээгээр өндөрлөсөн билээ.