UFC: Хэнри Сэхудо аваргаа хамгаалав (видео)

2192

АНУ-ын Бруклин хотод UFC-гийн ээлжит тулаан боллоо. Энэ өдрийн оргил тулаан хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө Хэнри Сэхудо, Ти.Жэй Диллашоу нарынх байлаа.

UFC холбооны ялаан жин буюу 53-57 кг жингийн аварга Хэнри Сэхудо аваргаа хамгаалах эхний тулааныг дээд жингээс өрсөлдсөн Ти.Жэй Диллашоу хийж, 32 секундэд өрсөлдөгчөө буулган авлаа. Дээд жингээс буюу 61.3 кг-аас жин хасч, хоёр жингийн аварга болох хүсэлтэй байсан америк эрийн мөрөөдөл талаар өнгөрөв.

Чөлөөт бөхийн төрөлд Бээжингийн олимпийн аварга болж, холимог тулааны ертөнцөд аваргын бүс эзэмшсэн хоёр дахь олимпийн алтан медальтан болж байсан Хэнри Сэхудо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард UFC холбоотой хийсэн гэрээгээ шинэчилж, дахин зургаан тулаан хийхээр болсон юм. Уг гэрээний эхний тулаан нь энэ байлаа.

Хэнри Сэхудо
Ти.Жэй Диллашоу

UFC холбооны түүхэнд хамгийн богино хугацаанд ялалт байгуулсан тулааны тавдугаарт Х.Сэхудогийн 32 секундын ялалт бичигдэнэ. Уг жагсаалтын тавдугаарт Тито Ортизтой хамт жагсах юм.

Аваргын бүсийн тулаан (богино хугацаанд)

ЯлсанЯлагдсанЖинТулаанХугацаа
1.К.МакГрегорЖозе Алдо66 кгUFC 1940:13 секунд
2.А.АрловскиПол Бентелло120 кгUFC 550:15 секунд
3.Ронда РоузиАлексис Дэвис61.3UFC 1750:16 секунд
4Ф.ШэмрокИгорь Жиновьев93 кгUFC 160:22 секунд
=5Тито ОртизЕван Таннер93 кгUFC 300:32 секунд
=5Хэнри СэхудоТи Жэй Диллашоу57 кгFight Night0:32 секунд