Сүмо: Тамаваши Б.Мөнх-оргил дээд зиндаанд анх удаа түрүүллээ

1279

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээнд Тамаваши Батжаргалын Мөнх-Оргил түрүүллээ.

Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил энэ тэмцээний сүүлийн өдөр маегаширагийн 9-д эрэмбэтэй Эндог ялснаар 13 даваатай болж, мэргэжлийн сүмо бөхөд элссэн цагаас хойш 15 жилийн дараа буюу 34 насандаа Эзэн Хааны цом хүртлээ.

Сүмогийн түүхэнд жилд зургаан тэмцээн болох болсон 1958 оноос хойш анхны түрүүгээ хүртсэн хамгийн ахмад бөхчүүдийн нэг бол Тамаваши Б.Мөнх-Оргил. Түүнээс өмнө буюу 2012 онд 37 настай Кёкүтэнхо Н.Цэвэгням анхны түрүүгээ авснаар дээд амжилт тогтоосон билээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил

Сонирхуулахад, Б.Мөнх-Оргилыг дээд зиндааны анхны түрүүгээ авсан өдөр хоёр дахь хүү нь төрсөн гэнэ.

Б.Мөнх-Оргил Эзэн хааны цомыг авснаас гадна тусгай шагналыг хоёр удаа хүртсэн юм.