Хөлбөмбөг: Украин залуус дэлхийн аварга боллоо (видео)

u20 буюу 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д украинчууд түрүүллээ. Польш улсад гурван долоо хоногийн турш үргэлжилсэн 20 хүртэлх насны залуучуудын… Дэлгэрэнгүй …
6 сарын өмнө Нийтлэгч:

u20 буюу 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д украинчууд түрүүллээ.

Польш улсад гурван долоо хоногийн турш үргэлжилсэн 20 хүртэлх насны залуучуудын дэлхийн аваргын финалд өмнө нь медаль хүртэж байгаагүй Украин болон БНСУ-ын залуус тунаж үлдсэн билээ.

Тоглолт эхлээд ердөө тав дахь минутад торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болсон өмнөд солонгосчууд боломжийг алдалгүй ашиглаж, И Кан Ин эхний гоолыг оруулсан. Гэхдээ украинчууд бууж өгсөнгүй. “Динамо Киев”-ийн довтлогч Владислав Супряга дараалан хоёр гоол оруулснаар тэргүүлэгчийн байр өөрчлөгдсөн. Улмаар тоглолтын 89 дахь минутад Георгий Цитаишвили тооны харьцааг холдуулснаар энэ жилийн аварга баг тодорсон юм.

Украин 3:1 БНСУ

Украин залуус өмнө нь тус тэмцээнд шөвгийн 16-гаас хэтэрч үзээгүй аж. Түүнчлэн хуучнаар ЗХУ-аас салсанаас хойш Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан томоохон тэмцээнд анх удаа түрүүлж байна.

Харин БНСУ-ын хөлбөмбөгчид шар тивээс үзүүрлэсэн хоёр дахь баг боллоо. Өмнө нь Японы шигшээ баг 1999 онд Испанитай аваргын цомын төлөө хүч сориод, 4:0-ээр хожигдсон билээ. Гуулин улсын хөлбөмбөгчид 1983 оны ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтаа шинэчилсэн.

И Кан Ин

Тус тэмцээний шилдэг тоглогчоор БНСУ-ын болон Испанийн “Валенсиа” клубийн И Кан Ин шалгарлаа. Шилдэг хаалгачаар Укрианы шигшээ болон Испанийн “Леганес” клубийн Андрей Лунин тодорсон юм. Мэргэн буучаар Норвегийн шигшээ болон Австрийн Эрлинг Холанд 9 гоолоор тодров. Э.Холанд Хондурасын эсрэг тоглолтод бүх гоолоо оруулсан билээ.

Сүүлд нэмэгдсэн

WADA: Оросуудын эрхийг дөрвөн жилээр хасав

Олон улсын допингийн эсрэг агентлагаас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авлаа.

Жүдо: Дэлхийн аварга Саид Моллаеи Монголын иргэн боллоо

Дэлхийн хошой медальт, Ираны нэрт жүдоч Саид Моллаеи Монголын иргэн болжээ. Ингэснээр тэрбээр Чиндаод болох Мастерсын тэмцээнд манай улсын нэр дээр оролцох аж.

3х3: Эмэгтэй тамирчид “Токио 2020”-д оролцох эрх авлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцох эрх авсан эхний дөрвөн… Дэлгэрэнгүй …