Бокс: Долоо хоногт хоёр боксчин өөд болов

9 сарын өмнө Нийтлэгч:

Мэргэжлийн боксын ертөнцөд хараар дурсагдах долоо хоног өнгөрлөө.

Өнгөрсөн долоо хоногт тулалдсан ОХУ-ын боксчин Максим Дадашев тулааны дараа эмнэлэгт хүргэгдсэн ч сэхэл авч чадалгүй өөд болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тулалдсан бас нэгэн боксчин өөд болсон харамсалтай мэдээ гарлаа.

Аргентинийн боксчин “Динамита” хочит Уго Алфредо Сантильан тулааны үеэр авсан гэмтлийн улмаас 23 насандаа өөд болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Аргентинийн нийслэл Буэнос Айрес хотод Уругвайн боксчин Эдуардо Хавьер Абреутай хийсэн тулааны дөрөвдүгээр үед нүүр нь цусандаа будагдсан ч Уго тулааныг дуусгаж чадсан байна. Ингээд шүүгч тулааны үр дүнг тэнцсэн хэмээн зарлах үед талийгаачийн бие гэнэт муудаж, улмаар эмнэлэгт хүргэгджээ.

Агудос Сан Фелиппийн нэрэмжит эмнэлгийн ерөнхий эмч Грасела Олоччогийн мэдээлснээр боксчин эр тархиндаа хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд үүний улмаас бөөрний дутагдалд орсон аж. Эмч нар яаралтай тархины хагалгаа хийсэн боловч хожимдсон гэнэ.

Сантильян бол удам залгасан боксчин. Түүний аав Уго Алфредо Сантильян мөн тулаанч байсан юм. Хүү Сантильян мэргэжлийн боксын ертөнцөд 19 ялалт байгуулж, зургаан удаа ялагдсан. Мөн хоёр тулааныг тэнцээгээр өндөрлөж байв.

Сүүлд нэмэгдсэн

Бахархал: Энхийг сахиулагчид манлайлсаар

ИБНАУ-д явагдаж байгаа НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт… Дэлгэрэнгүй …

Хөлбөмбөг: Рональдино шоронгоос суллагдлаа

Хуурамч бичиг баримтын асуудалд орооцолдсон нэрт хөлбөмбөгчин Рональдино 32 хоног шоронд хоригдсоныхоо дараа суллагдлаа. Нэрт хөлбөмбөгчинг гэрийн хорионд байлгах нөхцөлөөр… Дэлгэрэнгүй …

Covid 19: К.Роналду цалингаа хасуулсан ч…

Италийн “Ювентус” клуб тоглогч болон дасгалжуулагчдынхаа цалинг танах тохиролцоонд хүрсэн анхны хөлбөмбөгийн баг болсон билээ. Энэ багт дэлхийн хамгийн алдартай… Дэлгэрэнгүй …

Токио 2020: 2021 оны долдугаар сарын 23-нд олимпын нээлт болно

ОУОХ, Токиогийн олимпыг зохион байгуулах хорооноос “Токио 2020”-ыг ирэх оны долдугаар сарын 23-нд зохион байгуулахаар тохиролцсон гэж Японы “Майничи” мэдээлжээ…. Дэлгэрэнгүй …

ТОКИО 2020: Олимпын шинэ товыг ирэх гурван долоо хоногт зарлана

ОУОХ (IOC) өчигдөр видео хурал зохион байгуулж, “Токио 2020” олимпын шинэ товыг гурван долоо хоногийн дотор зарлахаа мэдэгдэв. ОУОХ-ноос “Токио… Дэлгэрэнгүй …