Т.Тулга “ТОКИО 2020”-ын эрх авлаа

1603

Казахстаны Нурсултан хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон Т.Тулга “Токио 2020” олимпийн эрх авлаа.

Төмөр-Очирын Тулга ДАШТ-ий эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Беларусийн Ниргүн Скриабинийг 5:2-оор, гурвын даваанд Нидерландын Масоуд Ниазиг 4:0-ээр илүүрхсэн ч харамсалтай нь, шөвгийн 8-д Ази тивийн гурван удаагийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Казахстаны Даулет Ниязбековт 2:6-гаар хожигдсон.

Улмаар дагах барилдаанд Германы Александер Семисоровыг 8:0-ээр буулган авч, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Ийнхүү чөлөөт бөхийн төрлөөр “Токио 2020” олимпийн анхны эрхийг Т.Тулга эх орондоо авчирсан юм.

Тэрбээр маргааш орой хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Бажранг Пуйнатай хүч үзнэ. Түүний өрсөлдөгч нь энэ жил 25 настай, ДАШТ-ээс хошой медаль хүртсэн нэгэн. Өнгөрсөн жил дэлхийгээс мөнгө, Азийн наадмаас алт, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмаас мөн алтан медаль хүртэж байв.