Олимп, дэлхийн аварга, нэрт марафонч Элиуд Кипчоге түүхийн эзэн боллоо. Австрийн Вена хотод болсон марафон уралдаанд 1:59.40 цагийн хугацаанд барианд орсон юм.
Энэ жил 34 настай Кенийн нэрт марафонч Э.Кипчоге 26.2 миль буюу 42.2 км замыг нэг цаг 59 минут, 40 секундэд туулсан анхны гүйгч боллоо.
Хэдийгээр албан ёсны дээд амжилтад тооцогдохгүй боловч түүн шиг хоёр цагийн дотор дээрх замыг туулсан тамирчин одоог хүртэл гараагүй. Албан ёсоор дэлхийн дээд амжилтыг Э.Кипчоге албан ёсоор 2:01:39-өөр эзэмшдэг билээ.
Э.Кипчоге 100 метр замыг дундажаар 17.08 секунд, 10 км замыг 28.26 минутад туулсан аж.
Э.Кипчоге Риогийн олимпийн аварга, Бээжингийн олимпийн 5000 метр уралдаанд мөнгө, Афиний олимпоос хүрэл медаль хүртсэн нэгэн.