Ронда Роузи холимог тулаанд буцаж ирэх эсэхээ шийдээгүй

1698

Олимпийн хүрэл медальт жүдоч Ронда Роузи холимог тулаанаар ид алдаршиж байсан цаг саяхан. Гэвч сүүлийн тулаандаа харамсалтай ялагдаж, цустайгаа холилдсон учир тулааны талбараас завсарлага аваад байв. Алдсан нэр хүндээ эргүүлэн авчрахаар тулаанд эргэж орно гэж хөгжөөн дэмжигчид нь найдвар тавьж байсан ч энэ удаа UFC-г биш мэргэжлийн бөх хэмээх WWE-г сонгосон юм.

Саяхан дэлхийд алдартай телевизийн шоу болох “The Ellen DeGeneres”-ийн шоунд уригдаж, ярилцах үеэр холимог тулаанд эргэн ирэх эсэхээ хараахан шийдээгүй, бас одоохондоо зодог тайлах бодолгүй байгаагаа ярьжээ. Тэрбээр одоо хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн аж.

Роузи Бээжингийн олимпоос хүрэл медаль зүүснийхээ дараа их спортыг орхиж, холимог тулаанаар хичээллэх болсон юм.