IJF: Топ 4 иппон

1437

2018 он гарснаас хойш Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээр зохиогддог дөрвөн цуврал тэмцээн болсон билээ. Тодруулбал, Тунисийн Гранпри, Парисын Их Дуулга, Дюсселдорфийн Их Дуулга, Агадирийн Гранпри тэмцээн зохиогдсон юм. Тэгвэл IJF-ээс тус дөрвөн тэмцээний шилдэг 4 иппоны бичлэг болон гэрэл зурганд мөнхөрсөн 4 шилдэг зургийг толилуулжээ.

Тунис Гранпри: Шөвгийн наймд учраа таарсан Францын Валид Хяр, Японы Сейя Миянохара нар. Эрчүүдийн 60 кг-д франц эр ялалт байгуулсан юм.

Парисын Их Дуулгын эхний даваанд эрэгтэйчүүдийн 73 кг-д Германы Энтони Зингг БНСУ-ын Ан Жае Сикийг иппон буулгав.

Дюсселдорфийн Их Дуулгад Монголын Г.Одбаяр Германы Роберт Барвиг нарын барилдаан.

Агадирийн Гранприд эмэгтэйчүүдийн хүнд жингийн барилдаан сонирхолтой болов. Хүрэл медалийн төлөө Мороккогийн 18 настай залуу жүдоч Юсра Аоурз ОХУ-ын Анна Гушчинаг ялав.